
Өргөст хэмх нь хамгийн эртний өргөн тархсан тарималын нэг юм. Өргөст хэмхийн маш олон сорт байдаг. Хүнсний ногоон дотроос хамгийн их хэмжээний ус агуулдаг.
Ус 94,3-98,2%
Сахар 1,07-2,54%
Уураг 0,56-1,1%
Эслэг 0,33-0,78%
Өөх тос 0,08-0,27
Эрдэс давс 0,25-0,58%
Эфирийн тос 1%
Амин дэм бага байдаг боловч бичил элемент, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг тул биеийн дотоод эрхтэний хүчиллэг, шүлтлэгийг хэвийн хадгалдаг тул шинэ ургацын өргөст хэмхийг хүнсэнд хэргэлэх нь эрүүл мэндэд ач холбогдолтой.
Мөн гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд өргөн хэрэглэдэг. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хүлэмж ба ил хөрсөнд өргөн тариалдаг. Өргөст хэмх их хэмжээний ус агуулдаг, хадгалалт даадаггүй тул давсалж исгэх, консервлох зэргээр нөөшилдөг. Өргөст хэмхийг агааржуулалттай зориулалтын полиэтилен уутанд 0+-80С 15-30 хоног хадгалж болно.
Орц:
Өргөст хэмх – 2кг
Ус – 2л
Сахар – 60гр
Давс – 60гр
Уксус – 70%-н 50мл
Нэг шилэнд – Сонгино 1 цагираг
Сармис 1 хумс
Гоньд 3 гр
Хар үрлэн перец 3ш
Лаврын навч 1 ш
Гал тогооны хэрэгсэл
Жигнүүр , Ус буцалгагч, Жин, Ногоо хэрчдэг вандан, Хутга, мл-ын сав
gazarshim.mn