Сайханбилэг, Баярцогт, Баяр гурав зангиагаа засч, гутлаа тослоод төрөө хүндэтгэн ирж хоригдлоо...

Twitter Print
2018 оны 04-р сар 13-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

-Үнэн хувцсаа тайчсаар л...-

Ёс зүй, жудаг, төлөвшил л гэж энэ байх даа. Багаар бодоход 70 жилээр, цаашлаад 100 оноор хэмжигдэх Оюутолгойн гэрээний сайн муу, сайхан муухайг одоо мань мэт нь, мангар бацаанууд, дээр нь эдийн засаг ойлгодоггүй орк гарууд ч шүүчихдэг юм биш.

Ганц тэрбум долларын төсөвтэй байсан Монгол Улс 10 тэрбум доллараар төсвөө хэмжих болсон нь л үнэн юм даг. Таван ч Засгийн газар, гурван парламент элээн байж шийдэгдсэн энэ гэрээнд алдаа ч бий, оноо ч байгаа. Үе үеийн Засгийн газрууд засч сайжруулаад, байн байн хэлэлцээрийн ширээний ард суугаад, хяналт шалгалтаа баталгаажуулаад явахад нөхцөл байдал дээрдэнэ, алдсанаа нөхөж, оносноо баталгаажуулна.

Оюутолгой шиг дахиад хоёр гэрээ хийгдээд, хүрд эргээд эхэлчихвэл Монгол Улсын жилийн төсөв 30-50 тэрбум долларт эргэлдэж, юун байр савны зээл, банкны өр зээл болох байлаа.

Энэ гэрээний нөхцлийг сайжруулах талаар ямар нэг дорвитой алхам санаачилга гаргах, хамтран шийдэлд хүрэх үүргээ эрх баригчид мартаад, эхлэлийг нь тавьсан хүмүүсийн эрх чөлөөг хасч байгаа нь өөрөө бантангаа булаацалдсан балиар зодоон. За тэгээд мундаг эдийн засагчид зөндөө л тайлбар хийж байна билээ. Даанч манайхан арван үг уншиж амжаагүй байж ам авч давхидаг морь шиг шуугидаг улс.

Яг үнэндээ Оюутолгойн гэрээг гартаа барьж, тархиндаа нэгжиж уншсан хүн үг уралдуулан хэмхэлдсэн энэ олон хүний 100-ны нэгд л байгаа. Юутай ч цаг хугацаа өнгөрөх тусам ҮНЭН олон давхар хувцсаа тайчсаар байгааг л харж байна.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ хэдэн фургон машины хэргээр У.Хүрэлсүхийг барьж хориход "Хийсэн хэрэг байхгүй, айх юм алга. Шалгуулаад гараад ирнэ ээ" гээд ачигдаж байсан үе бий.

Ц.Элбэгдоржийн үед Н.Энхбаяр шүүхээс айж гэртээ бүгсээр байгаад хэрхэн оймстойгоо хоригдсоныг бүгд мэднэ. "Намайг хорьдог нь та нар биш" гэж зөндөө л томорсон юм даг.

Баянголын санхүүд шалгалт хийх гэсний төлөө энхрий хайрт Женко Ерөнхийлөгч маань "Намайг барьж хорих гээд байна" гэж цахимаар хийрхэж, сошиалаар нулимс дуслуулсаар байгаад 300 орчим хүн цуглуулан, иргэний цуст мөргөлдөөн гаргах дөхсөн түүхтэй.

Харин өнөөдөр Сайханбилэг, Баярцогт, Баяр гурав зангиагаа засч, гутлаа тослоод төрөө хүндэтгэн ирж хоригдлоо. Төр түшсэн, түшиж яваа эрчүүдийн илэрхий энэ ялгаа дэндүү ихийг хүүрнэж байна. Цаашдаа ч хүүрнэх болно.

Гэмт хүн гилбэлзэнэ гэж ардын сайхан үг аавын хөвгүүдийн хэн нь хэн болохыг харуулдаг л юм байна.Үнэн хэмээгч улам л нүцгэрэх болно. Нүцгэн үнэн харин ямар байдлаар ирэх бол?

Тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолыг л хоёр хөршийн халаасанд бүү хорьчихоосой билээ.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.120) 2018-04-16 08:51
      • 0
      • 0

      Энэ муу шаарнууд очихгүй гээд яадгийн, төр түмний хөрөнгө, монголын хүүхэдүүдийн идэх хоол хулгай хийж гадаадад гаргаж нуусан хулгайч нар.Энхбаяр МИАТ-н онгоцоор ном зөөсөн гэж ял өгсөн нь энэ эх орноо худалдсан хулгайч нарын хажууд юу ч биш. Энэ хятадуудыг Энхбаяртай харьцуулж хамгаалдаг хэн бэ юу вэ. Энхбаяр монголыг Оросын өрнөөс мултасалан, энэ хятадууд буцаагаад гарахааргүй өрөнд оруулсан. Ямар байна

      Хариулах

    • Би

      (112.72.14.43) 2018-04-13 18:31
      • 1
      • 0

      Хэн ч намайг яаж ч чадахгүй гээд пэдийгээд очсон шэсэн

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.120) 2018-04-13 17:10
      • 1
      • 0

      нялагнасан захиалгат худал. 23 наснаасаа төрийн суудалаас салаагүй хүн хэдэн сая доллар хаанаас олсон юм бол нялагнуураа

      Хариулах

    • би

      (122.201.26.172) 2018-04-13 16:10
      • 1
      • 2

      Ёстой үнэн үг. Ажил хийсэн, Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй залуус гэж боддог шүү. Уг нь Монголд их хэрэгтэй толгойнууддаа. Даан ч улс төрийн золиос болчихлоо доо.

      Хариулах

    • мэдрээ

      (202.179.24.174) 2018-04-13 15:57
      • 2
      • 0

      Р.Эмүжин гэгч авгай бас л Говь-алтайн хүн муутуудын түүчээ дээ, хэний зараалаар ингэж Ард түмэнээ сөрж хуцах болов?

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.137) 2018-04-13 15:40
      • 0
      • 1

      Zugatah gazargui oor yaltai ch bilee. Ene zaluu hogshin toriin alband ajillaj bui henbugai ch medej avah heregtei. Huuli bus yum buu hii avilgal buu av. Ur dun ni iim l bolno.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.217) 2018-04-13 15:24
      • 1
      • 0

      Энэ Эмужин гэж нэг " уянгын халилтай" сонин авгай болиоч эээээ юм л бол цэцэрхдэг болж гэнэ

      Хариулах

    • Yg zuv

      (202.21.106.111) 2018-04-13 14:37
      • 0
      • 1

      Jenkog shalgah heregtei dee.luivarchdaa shalgahgui.ajil hiisen humuusee horiod baij bolohgui

      Хариулах

    • Zochin

      (27.123.212.139) 2018-04-13 13:54
      • 0
      • 1

      Elbeg gansukh D.Zorigt geed humuus barih heregtei bna . Genko shig avirlaagui huulia hundetgeed shalguulah geed ochison n sain l bna buruutai buruuguig n huuli shuuhiin baiguullaga unen zuvuur togtooj mgl ulsiig hohirooson bol hohirliig n baragduulj zohih shiitgeliig n onogduulah biz gej naidah l uldlee. Genko zangiagaa zuuj ochood tumur zamyn hergee shalguulaad buruugui gedgee notloosoi

      Хариулах

    • зочин

      (64.119.17.91) 2018-04-13 12:59
      • 0
      • 2

      зөв одоо элбэгдорж дутуу бна

      Хариулах

    • Zochin

      (27.123.212.139) 2018-04-13 12:51
      • 0
      • 1

      Sanal neg baina,

      Хариулах

    • Zochin

      (174.209.1.211) 2018-04-13 12:40
      • 0
      • 2

      Sanal neg bna.

      Хариулах