Оюун бодлоо цэгцлэх энгийн аргууд

Twitter Print
2018 оны 04-р сар 13-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Өөрийгөө илэрхийлэх гэтэл тохирох үг орж ирэхгүй, элдвийн бодлууд гэрлийн хурдаар ар араасаа хөврөн, толгой юу юугүй задрах нь уу гэмээр мэдрэмж хүн болгонд үе үе төрдөг биз ээ.

Ийм үед урлагаар эмчлэх аргуудаас өөрт тохирсныг нь туршаад үзээрэй. Та ердөө цаас, харандаа аваад, зурж эхлэхэд л болно. Юуг хэрхэн зурах нь хамаагүй. Зураг зурж хэсэг суусны дараа та тайвширч, бодлууд чинь “байр байрандаа" орсныг мэдрэх болно. Ингээд, хэдийд юу зурах вэ гэвэл:

• Ядарсан үед цэцэг зурах

• Уурлаж бухимдсан үед төрөл бүрийн шугам зурах

• Өвдөлт мэдрэвэл (баримлын шавар эсвэл шавраар) баримал барь

• Уйдаад байвал хуудас цаасыг янз бүрийн цэцэгсээр дүүргэж зурах

• Гунигласан үедээ солонго зурах

• Айсан үедээ макрамэ сүлжих эсвэл даавуугаар наамал хийх

• Сэтгэл түгшсэн үед даавуун хүүхэлдэй хийгээд үзээрэй

• Дургүй чинь хүрээд байвал цаас жижиглэж урах

• Сэтгэл тавгүйрхэх үед оригами нугалаад үз

• Мартсан зүйлээ саная гэвэл лабиринт зурах 

• Урам хугарсан үедээ ямар нэгэн зургийг дуурайлгаж зурах

• Цөхрөнгөө бараад ирвэл зам харгуй зурах

• Ямар нэгэн юмны учрыг олоё гэвэл хот мандал зурах

• Энергээ түргэн сэлбэе гэвэл байгалийн зураг зурах 

• Мэдрэмжээ ойлгоё гэвэл өөрийнхөө хөргийг зурах гээд үзээрэй

• Бодлоо цэгцлэе гэвэл квадрат эсвэл зөгийн сархинаг хэлбэрт дүрс зурах

• Юу хүсээд байгаагаа ойлгоё гэвэл сонин, сэтгүүлээс хүссэн зүйлийнхээ зургийг хаачлан авч коллаж хийх

• Бодлоо төвлөрүүлье гэвэл цэгэн зураг зурах

• Аливаа асуудлын шийдлийг ольё гэвэл давалгаа эсвэл дугуй дүрс зураарай

• Гацаанд орчихсон мэт санагдаад байвал спираль дүрс зурах

• Тавьсан зорилгодоо анхаарлаа төвлөрүүлье гэвэл тор, бай зурах

Виктория Назаревич

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2017-03-09

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.