Монголын баг холимог сэлэлтээр хүрэл медаль хүртжээ

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 20:05 цагт
Мэдээний зураг,

Тайланд улсад болж буй усанд сэлэлтийн өсвөр үеийнхний нээлттэй аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна.

Тэмцээний эхний мөнгөн медалийг спортын мастер Б.Жүрмэд хүртсэн. Харин өчигдөр Б.Энххүслэн 100 метрийн өврөөр даллах төрөлд мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр залуучуудын олимпийн наадамд оролцох болзлоо хангав.

Тэгвэл өнөөдөр 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд манай баг хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Б.Жүрмэд, Б.Энэрэл, Ж.Тэнүүн, Г.Удвал нар өрсөлдсөн байна. 

Энэ тэмцээний үеэр Э.Цэлмэг спортын мастер, Т.Түвшинжаргал дэд мастерын болзол биелүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.