Эрдэнэтийн Хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч маш ноцтой баримтуудыг АТГ-г хүргүүллээ

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Жаст компанийн захирал Ж.Батхүү гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан тухайгаа эхнээсээ мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн энэхүү хавтас хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд нотлох баримтаар ашиглагдах ёстой, Английн холбогдох шатны шүүхийн шийдвэр, баримт бичгийг АТГ-т албан бичгээр хандан хүргүүлсэнээ танилцууллаа.

Энэ тухай тэрбээр “Олон улсын арбитрын шүүх хурал боллоо гэдэг ч шийдвэр яаж гарсан эсэх нь тэр бүр нарийн мэдээлэгддэггүй. Гэтэл энэ бүх хуралдааны үйл явц мэдээлэгдэж байсан байна. Шийдвэрүүд нь ил байгаа. Эдгээрийг хэргийг тал талаас нь нотлох баримтын шаардлага хангуулж хавсаргахгүй бол болохгүй юм байна гэж үзээд албан ёсны орчуулга хийлгээд, мөн ямар вэб хуудаснаас мэдээллийг орж үзэх боломжтой вэ гэдгийг линктэй нь хавсаргаж өгсөн.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй байгаа. Удаа дараа шаардсан ч өгөөгүй. Шүүх хурал болон Давж заалдах хуралд оролцооч ээ гэж хангалттай мэдэгдсэн байна. Өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдэгдээд байхад оролцоогүй. Энэ тухай шүүхийг үл хүндэтгэсэн байна гэж бичсэн байгаа. Нотлох баримтаа гаргаж өг гэхэд татгалзсан. Өөрсдөд нь ашигтай шийдвэр гаргах гэхээр тэдгээрийг өгөөгүй байгаа нь өөрсдийнх нь буруутай үйлдэл байж болох юм байна гэж үзсэн.

Нийтдээ 12 төрлийн албан бичгийг 170 орчим хуурамч баримт үйлдсэн нь 30 гаруй жил шинжээч хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.  Тийм учраас хэргийг үнэн зөвөөр шийдэхэд өөрсдийн талаас хийж болох бүх юмыг өглөө. АТГ яаж ашиглах нь өөрсдийнх нь асуудал. Бид баримтуудыг бүгдийг гаргаж өглөө” гэсэн юм.

Энэхүү чухал ач холбогдолтой баримт бичгүүдэд; 1.Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Английн Англи Уэлсийн худалдааны шүүхээс гаргасан шийдвэр, 2.Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хатан хааны шүүхийн танхимаас гаргасан шийдвэр, 3.Английн Гайлес лабораторийн Доктор Одрий Жайлесийн Стандарт банк болон Эрдэнэт Үйлдвэр ХХК-ий хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт, 4.Холбогдох бусад баримт бичиг, орчуулгын хамт хүлээлгэн өгчээ.

Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т үүгээр хүргүүлж байгаа ажээ. Эдгээр Английн арбитр болон холбогдох шатны шүүхийн шийдвэрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан талаар дурдсан байдаг.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • аааааа

      (150.129.140.93) 2018-04-12 22:40
      • 0
      • 0

      эрдэнэтэд очсоноос хойших хөрөнгө,орлого зарлагыг нь хөөгөөд үзэхэд л хэнд ажиллаж байсан нь гараад л ирнэ

      Хариулах

    • irgen

      (66.181.177.172) 2018-04-12 17:11
      • 0
      • 0

      Odoo jastiin batxuu l xurdan uxeesei gej tuunii xamtragchid mash ix xusen xuleecgeej baigaa baixdaa

      Хариулах