Бөөр өвчилснийг баттай илтгэх 8 шинж тэмдэг

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Хүний хамгийн амин чухал эд эрхтэн бүсэлхий, нурууны хэсэгт байрладаг. Бөөр эрүүл байх эсэхээс хүний арьс болон биеийн ерөнхий байдал, бие махбодь дахь эрдэс бодисын тэнцвэрт байдал, цусан дахь гемоглобины хэмжээ зэрэг нь шууд хамаарч байдаг.

Бөөр өвдсөнийг илтгэх шинж тэмдэг нь заримдаа хөнгөн хэлбэрээр илэрч болдог. Гэхдээ дараах шинж тэмдгүүд илэрвэл тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай юм.

Бөөр өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд

1.Хавагнах

Бөөр өдөрт дунджаар 130-150 литр цус шүүдэг. Түүнчлэн цусан дахь электролитууд болох төмөр, кали, кальци, магни, натри, фосфор, хлорын хэмжээг хэвийн хэмжээнд барихаас гадна биеийн илүүдэл шингэнийг гадагшлуулдаг. Хэрвээ таны нүүр болоод үе мөч хавагнаад байгаа бол бөөр ачааллаа даахаа больсныг илтгэж байгаа бөгөөд биед хортой бодисууд хуримтлагдаж, хэрэггүй шингэн хуралдсан байна гэсэн үг юм.

2.Шээстэй холбоотой асуудал үүсэх

Шээсний өнгө бараан эсвэл хэт цайвар байх, ойр ойрхон шээх зэрэг нь бөөр үрэвссэнийг илэрхийлдэг. Мөн шөнийн цагаар ойр ойрхон ариун цэврийн өрөө рүү гүйх ч мөн үүнд хамааралтай. Иймээс шээсний өнгө болон хэмжээ хэвийн биш байгаа эсэхийг сайтар анхаарах шаардлагатай.

3.Арьсны загатнаат тууралт

Бөөрний үйл ажиллагаа алдагдаж, биед хортой бодисууд хуримтлагдаад ирэхээр арьс загатнан, хуурайшиж, арзайж эхэлдэг.

4.Ядаргаа болон цус багадалт

Эрүүл бөөр нь цусны улаан эсийг үйлдвэрлэхэд оролцдог эритропоэтин хэмээх дааврыг ялгаруулдаг. Хэрвээ бөөрөнд энэ дааврын хэмжээ багасвал бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүн архаг ядаргаанд орж, цус багадалттай болдог.

5.Амьсгал хэвийн бус болох, амьсгал тасалдах

Бөөрний үйл ажиллагаа муудсанаар бие организм хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Иймээс амьсгалахад төвөгтэй, ямар нэгэн өөрчлөлт гарсан бол бөөр өвчилснийх аж.

6.Аманд төмөр амтагдах

Цусанд хуримтлагдсан хортой бодисууд нь хүний амтлах мэдрэхүйг өөрчилдөг бөгөөд аманд таагүй амт мэдрэгдэн, төмөр шиг амт амтагддаг. Хэрвээ бөөр цэвэрлэх үүргээ гүйцэтгэж чадахаа больсон бол хүн амт мэдрэхгүй болохоос гадна хоолны дуршил буурдаг.

7.Өвдөлт

Бүсэлхий хавиар болон нурууны дээд хэсэгт өвдөх нь бөөрний дутагдалд орж байгааг гэрчилдэг.

8.Толгой эргэж, анхаарал сулрах

Бөөрний үйл ажиллагаа муудсаны улмаас тархинд очих хүчилтөрөгчийн урсгал багасан, үр дүнд нь толгой эргэх шинж ажиглагдаж, анхаарал суларч, мартамхай болдог.

Иймээс өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсэндээ антиоксидантуудаар баялаг хүнсийг түлхүү хэрэглэж, бөөрөнд хортойгоор нөлөөлөх муу зуршлуудаасаа салахыг зөвлөж байна. Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс танд дор хаяж 3 нь л ажиглагдсан бол заавал эмчид хандах нь зүйтэй.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.