Түр зам гаргахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцсэн. Гэвч Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй гэрээний төсөл дээр дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзээд буцаав. Учир нь гүүрэн гарцын зарим дам нуруу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 3619 ам.метр газраар дайран өнгөрөх юм.

Иймд ҮСАХ-гээс нийслэлийн төсөвт жил бүр төвлөрүүлдэг 698 сая төгрөгийг бүтээн байгуулалтын хугацаанд чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох саналыг ирүүлэв. Үүнд ажлын хэсэг болох нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн албаны уулзвар хүртэлх ҮСАХ- гийн хашааны газраар дайран өнгөрөх аж.

Уг хашааны нөхөн олговорт 322 сая төгрөг олгох ёстой гэдгийг танилцуулсан юм. Харин энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “Замын цагдаагийн албаны ойролцоо баригдах гүүрэн гарц бол заавал хийх шаардлагатай бүтээн байгуулалт. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар.

Тэгэхээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх гээд аль алинд нь анхаарч ажиллах ёстой. Иймд дахин хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай” гэсэн юм. Түүнчлэн энэ үеэр гүүрэн гарц барихад 1.6 жил шаардлагатай. Иймд иргэдийг түгжрэлгүй зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс бүтээн байгуулалтын хугацаанд долоон түр зам нээхээр төлөвлөснийг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас танилцууллаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд нийт 15.72 км үргэлжлэх түр зам гаргахаар төлөвлөжээ. Махатма Гандигийн гудамжийг нарны зам 0.41 км, Нийслэл хүрээ өргөн чөлөө -Хүннү 222 хорооллын хойд талын авто зам 0.7км, Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөө15 км, Хүннүгийн гудамж- Саруул хотхон-Соёолжийн гүүр хүртэл 0.32 км зэрэг нийт долоон байршилд түр зам гаргах юм. Урьдчилсан тооцоогоор түр зам гаргахад инженерийн шугам сүлжээний ажлыг оруулалгүйгээр асфальтбетон хучилттай бол 1.3 тэрбум, асфальтбетон хучилтгүй 704.9 сая төгрөг зарцуулах аж.

О.Билгүүн

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zogsoo

      (182.160.37.246) 2018-04-12 13:06
      • 0
      • 0

      Iim ih hurungiin zardal daguulsan, hotiin uzemjid muuhai nuluuluh hotoo sunuusun ene ajliig MAN iin gishuud zogsooh heregtei!!!!

      Хариулах