Н.Төгсцогт ээлжит тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийнэ

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксын тамирчин Нямбаярын Төгсцогт ээлжит тулаанаа ирэх тавдугаар сарын 26-нд хийхээр болжээ. “King Tug” Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумбын боксчин Оскар Эскандон тодорсон байна.

Энэ нь манай тамирчны 10 дахь тулаан бөгөөд зохион байгуулагчид энэхүү тулааныг АНУ-ын Миссиссипи мужид зохион байгуулахаар болжээ.

Колумбын боксчин Оскар Эскандон 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан, 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт (17KO) байгуулж, гурван удаа ялагдсан байна.

Мэргэжлийн рингэд гарч есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байгаа Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогт найман өрсөлдөгчөө KO буюу нокаутаар ялсан бөгөөд энэ удаа Колумбын “Дайчин” хочит Эскандонтой хэрхэн тулалдахыг хараг үлдлээ.

“BoxRec” чансаагаар Эскандон 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаар байрт бичигдэж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.