С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

АТГ-аас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.

Харин Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясманы үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлээр АТГ-аас өнөөдөр нийслэлийн прокурорын газарт тэднийг яллагдагчаар татах саналыг ирүүлсэнийг Прокурорын байгууллага хүлээн авч, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татсан байна. Улмаар үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа гэлээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.