“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан авах шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус захиалан бариулж эзэмшиж байсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд боллоо. 

УБТЗ ХНН нь Л.Пүрэвбаатарын энэхүү Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан.

Энэхүү гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцээд “УБТЗ ХНН” нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар нь уг барилгыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэхээр шийдвэрлэжээ. “УБТЗ” ХНН нь тус барилгыг дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд зарцуулах аж.

УБТЗ-ын даргаар хоёрхон жил ажилласан Л.Пүрэвбаатарын хэрээс хэтэрсэн тансаглалын тухай олон мэдээ нийтлэл гарч байсан.  Тухайлбал 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсанаас гадна албаны мөнгөнөөс 600 мянгаар гутал, 1.8 саяар хүрэм зэрэг эд барааг худалдан авсан гэх мэдээлэл ч байдаг. Эдгээр нь Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзанддоржийн үед ил тод болж хуулийн байгууллагынхны анхааралд орсон юм. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.107.25) 2018-04-11 15:20
      • 0
      • 0

      П.ПҮРЭВБААТАРЫН.ХНН.УБТЗ-Н ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ДЭЭР БИЧИГДСЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨГРӨГИЙГХУВЬДАА ЗАВЬШИЖ ТАНСАГЛАЖ БАЙНА ГЭДЭГ НЬ БОДИД БАЙДЛААР БАТЛАГДААД БАЙХ ШИВДЭЭ.

      Хариулах