Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа хуурамчаар үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг хуулийн байгууллага шалгаж байна

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт БНСУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Консул Кил Канг Мүкийг хүлээн авч уулзав.

БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн санхүүгийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх тохиолдол гарч байгааг консул Кил Канг Мүк уулзалтын үеэр дурьдлаа. Мөн уг асуудлыг таслан зогсоох чиглэлд НДЕГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

НДЕГ-ын дарга Д.Зоригт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа хуурамчаар үйлдэж байгаа хэргийг илрүүлэх чиглэлд арга хэмжээ авч байгаа. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн бүлэг этгээдийг хуулийн байгууллага шалгаж байна. Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтад өөрчлөлт оруулсан" гэлээ.

Ноён Кил Канг Мүк БНСУ-д зорчих виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын сонгон шалгаруулалтад хяналт тавих чиглэлд хамтран ажиллах санал тавив. Визний мэдүүлгийг БНСУ-ын Элчин сайдын яам өөрийн байранд авах ёстой боловч ачаалал хэт өндөр байгаа тул төлөөлөн гүйцэтгэх найман байгууллага ажиллуулж байгаа юм.

Мөн 7 байгууллага шинээр ажилуулахаар сонгон шалруулалт явуулж байгаа бөгөөд материал ирүүлсэн байгууллагынхаа хүний нөөц, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг чухалчлан үзэж мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэлээ.

Нийгмийн даатгалын байгууллагаас тус хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ажил олгогчийн хариуцлагагүй байдлаас үүдэн иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өртэй байх тохиолдол байдаг бөгөөд уг асуудалд БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс уян хатан хандаж, цөөн сараар шимтгэл төлөөгүй иргэдийн визний хүсэлтийг түдгэлзүүлэхгүй байхыг хүслээ.

Г.Ганчимэг

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.