Хуягласан галт тэрэг наашаа зүглэх магадлал өндөрслөө

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Трамп, Ким Жон Ун нарын уулзах цэгээр Улаанбаатар хот маань тодрох магадлал маш өндөрсөж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа хятадын хэвлэлээр шуугиад эхлэлээ. Уг нь манай хоёр хөрш Москва, Бээжин, Шанхай зэрэг том хотуудаа уулзалтанд оролцогч хоёр талд санал болгожээ.

Гэвч үйл явдлын гол дүр болох Америк эрс татгалзаж байгаа гэнэ. Харин Америкийн тал гуравдагч оронд хийнэ гэвэл Улаанбаатар тохиромжтой хэмээн санал болгоод байгаа нь асуудал нааштай шийдэгдэхэд нэмэртэй байж таарна.

Умард Солонгосын тал ч удаан жилийн уламжлалт найрсаг сайн харилцаатай Монголын нийслэлийг сонгоход тэгтэл татгалзахгүй байгаа аж. Хоёр тал уг нь өөр өөрсдийн нийслэл Вашингтон, Пьенъян хотуудыг санал болгоод тохиролцож чадаагүй бололтой.

Ингэснээр ирэх тавдугаар сарын сүүлчээр өвгөн Ким Ир Сений хөлөглөн ирж байсан хуягласан галт тэрэг Өргөө нийслэлийг маань дахин зорин ирж мэдэхээр боллоо. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч, урьдчилсан бэлтгэл хангах төлөөлөгч нар гээд удахгүй Улаанбаатар руу маань цуварч тэр хэрээр онгоц галт тэрэг зэрэг унаа тээвэр болон зочид буудал зоогийн газруудын ажил үйлчилгээ оволзоод эхлэнэ дээ. Дээр нь англи, солонгос, хятад, япон хэлтэй орчуулагч нөхдийн маань ажил ч ундрах байх гээд бодсон чинь сайхан байна шүү. Хамгийн гол нь улсын нийслэл Улаанбаатар хот маань нэлээд хэдэн өдрийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байж тэр хэрээр ямар ч байсан ойрын хэдэн жилдээ аялал жуулчлалын том урсгалыг өөртөө татаж мэдэх л юм.

Тэнгэр заяатай Монголчууд маань уг нь амандаа алтан халбага зууж төрсөн үндэстэн юмсан.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.49.93) 2018-04-14 04:17
      • 0
      • 0

      Олон өдөр зам таг түгжрэхэд зочид буудлынхан биш жирийн иргэд л ажил, амьдралаараа хохирно

      Хариулах

    • mnbv

      (193.154.235.163) 2018-04-13 22:45
      • 0
      • 0

      manaihiig toohgui...

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.107) 2018-04-12 02:27
      • 0
      • 0

      tumur zamiin tsereg gej

      Хариулах

    • hhhha hah a

      (202.179.31.242) 2018-04-11 18:40
      • 0
      • 0

      shaadag gar be ? ene setguulch altan halbaga zuuj tursen zayatai ch geh shig uls ornii ner hunded sain ch ydarsan ardad bol gai shuu dee

      Хариулах

    • zochin

      (43.228.129.250) 2018-04-11 18:17
      • 0
      • 0

      hotoo saihan tseverlej shaashid tiim tseverhen bailgay.Gadaadad ochihoor Mongol gej Ovormongoluu gej asuudag nohduuded haruulah yumsan.Mashin bii yuangli hel heneer zaalgasan geh shig asuusag garuudad haruulah yum san

      Хариулах

    • Зочин

      (202.179.27.134) 2018-04-11 17:35
      • 0
      • 0

      ene dalimaar heduulee saihan hotoo ugaaj tseverlej aviya

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.99) 2018-04-11 13:50
      • 1
      • 1

      Altan halbaga zuuj ch geh shig. Asemiin uulzalt shig baahan mongo salhind hiisgej toroos dahin heden terbumtan l torno shte.

      Хариулах