Хүндийн өргөлтийн дасгалжуулагч багш С.Хөхөөг "Алтан Од" одонгоор шагналаа

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал, Олон улсын олимпийн хороонд бүртгэлтэй "Алтан Од" одонгоор Хүндийн өргөлтийн спортын нэрт дасгалжуулагч, багш С.Хөхөө энгэрээ мялаалаа.

Дөрөвдүгээр сарын 07-ны өдөр явагдсан ахмад дасгалжуулагч С.Хөхөө багшийн нэрэмжит Хүндийн өргөлтийн залуучууд, ахмадын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүрэлцэн ирж С.Хөхөө багшид "Алтан од" одонг гардуулах халуун баяр хүргэв.

Спортын хамт олондоо хүндлэгдсэн С.Хөхөө багш нь Эмэгтэй хүндийн өргөлт, Бодибилдинг, Пауэрлифтнингийн төрлүүдийг үүсгэн байгуулж, Хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх үйлсэд 46 жил үр дүнтэй ажиллан түүний олон арван шавь нар улс, тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт гарган яваа билээ.

Ийнхүү түүний Монголын Спорт-Олимпийн хөдөлгөөнд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монголын үндэсний олимпийн хорооноос шагнан урамшуулав.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.