Хүүхдийн суудал заавал хэрэглэж зорчоорой...

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Яагаад хүүхдийн тусдаа бэхэлдэг суудал хэрэгтэй байдаг вэ. Энэ нь автомашины ослоос үүдэн бага насны хүүхдийн амь нас хохирч байгаатай холбоотой. Тусгай суудал хэрэглэсэн үед гарах хүүхдийн амь нас хохирох явдал 8 дахин бага байдаг гэсэн судалгаа байдаг.

Ойролцоогоор 40км/ц хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь 5 кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна.

Үүнээс үзэхэд хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь харагдаж байна. Хэдий суудлын даруулга хэрэглэсэн ч 12 нас хүртэлх хүүхдүүдийн маань бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даадаггүй гэмтдэг. Тиймээс бяцхан үрсийнхээ төлөө хүүхдийн суудлыг хэрэглэж хэвшицгээе.

06 сар хүртэлх нярай хүүхэд толгойгоо даах хүзүүний булчин хөгжөөгүй байдаг тул урагш харсан босоо суудалд суулгавал гэнэт зогсох, осол аваарт өртөх тохиолдолд асар хурдан үхэлд хүргэх аюултай. Иймд энэ насны хүүхдийг нярайн буюу хагас хэвтээ ор хэлбэрийн хүүхдийн суудлыг ашиглана, тэгэхдээ урагш биш арагш нь харуулан хойд суудлын голд бэхэлдэг журамтай. Арагш харуулан суулгасан тохиолдолд толгой урагш хүчтэй савалгүй даралт их бие, нуруунд ирснээр аврагдах магадлал өсч буй юм.

Урагшаа харсан байрлалтай суудал

Урагшаа харсан байрлалтай суудал

 

Ор хэлбэрийн суудал

  • Хүүхдийн суудлыг нас болон өндөрт нь тохируулж сонгож авдаг.
  • Ганцаараа сууж чаддаг болох хүртэл хойшоо харсан байрлалтай суудлыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор 8-12 сартай үе юм. Гэвч хойшоо харуулж суулгах нь хэдий аюулгүй ч хүүхдийн харах байдал, орчинтой танилцах байдалд сөрөг нөлөөтэй тул ганцаараа сууж чаддаг болсон үед нь хөдөлгөөний дагуу урагш харсан суудал хэрэглэсэн нь дээр. 
  • Нарийвчилсан зааврыг тухайн барааны хэрэглэх заавраас уншаарай.
  • Урагшаа харсан суудал хэрэглэх үед хүүхдийн цээжин хэсгээр даруулсан бүс хэрэглэдэг. Ийм урагшаа харсан суудлыг толгойгоо даахгүй хүүхдэд буюу 06 сар хүртэлх насны хүүхдэд хэрхэвч хэрэглэж болохгүйг ахин сануулъя.

​Ер нь хүүхэд хичнээн том болсон ч урд суудалд суулгахгүй байх хэрэгтэй. Учир нь аваар ослын үед урд суудлыг хамгийн эрсдэл өндөртэйд тооцдог. Учир нь хүчтэй доргилтын улмаас урд цонх мөргөх болон өөр бусад хүчин зүйлүүд бий.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.