УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг уучлал гуйхыг шаардлаа

Twitter Print
2018 оны 04-р сар 10-нд 19:49 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгч, МАН-ын бүлэг болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлаар уг асуудлыг авч хэлэлцэхийн өмнөхөн сэтгүүлчийн энэ хэргийн талаар санаа бодлыг нь асуусан юм.

Сэтгүүлчийн асуултанд Их хурлын гишүүн М.Оюунчимэг "Улс төрийн ямар нэг ажиллагаанд орсон байх вий. Залуу хүний цаашдын хувь заяанд сөргөөр нөлөөлөх вий. Хүчингийн хэрэг үйлдсэн бол баталгаа, нотолгоог гаргаж ирэх хэрэгтэй. Цаад хүмүүс нь ямар хүмүүс байгаа билээ. Улс төрийн зорилгоор хүн хэлмэгдүүлж болохгүй" гэж хариулсан. 

Үүнтэй холбогдуулан Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэгдээд байгаа Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа М.Оюунчимэг гишүүнийг уучлалт гуйхыг шаардлаа. 

"Оюунчимэг гишүүн танаа:

Та дүү бид хоёроос албан ёсоор уучлалт гуйх ёстой.

Эх хүний хувьд ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч, мөн эрх барих гишүүн хүний хувьд ч жирийн иргэн дүү бид хоёрыг "Ямар хүмүүс билээ дээ. Бараг та нар мэдэж байгаа биз дээ" гэсэн утга санаа бүхий үг хэлснийхээ төлөө уучлал гуйх ёстой.

Гомдолтой байна. Төрийн ордноос УИХ-ын эмэгтэй гишүүн нь хүртэл хоёр охин руу хэвлэлээр дайрч доромжилсонд гомдож байна.

Бид хоёр бусдын л адил аав ээжийн хайртай эгэл охид. Хүн шиг хүмүүжиж, хөдөлмөрчин аав ээжийн гэрт өссөн. Монголын мянга мянган залуусын адил энэ хүнд хэцүү нийгэмд хөлөө олох гэж бусдын адил сурч, ажиллаж, амьдрах гэж тэмцэж яваа хоёр залуу эмэгтэй.

Гэтэл УИХ дахь эмэгтэй гишүүд нь хүртэл Төрийн ордноос, хэвлэлээр олон нийтэд бид хоёрыг хүний адаг, нийгмийн шаар шавхруу мэт ярьж байгаад гүнээ харамсаж байна. Гутаж байна.

Та олон нялх үрс хүчирхийллээс болж амь насаа алдаж, ард олон бухимдаж байхад нэг удаа үг унагасан бил үү. Эх хүн эмэгтэй хүн мөн үү, та?

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.21.189) 2018-04-11 21:10
      • 0
      • 0

      Үүнийг гүтгэлэг гэж хардаг шүү. Залууг золиосолчихлоо доо. Эгч нь гэж байгаа хүүхэн дүүгээрээ мөнгө хийх гээд л үхэн хатан явах юмаа. Ээж аав нь ч охидоо зөв хүмүүжүүлэхэд яана. Есөн шидийн шөнийн шоу цэнгээнт явуулаад л охидоороо мөнгө хийгээд л, хүн гүтгээд л.

      Хариулах

    • найз

      (103.10.21.118) 2018-04-11 20:46
      • 0
      • 0

      төрийн ордон болон олон түмэнд боов Оунаа хэмээн нэрлэгдсэн энэ эрхэмүзсэн учраас өмгөөлөөд байна даа дуртай золиг вэ

      Хариулах

    • зочин

      (202.9.40.97) 2018-04-11 01:33
      • 0
      • 0

      Уучлалт гуйх байтугай хариуцлага хvлээх естой юм биш vv?! Терийн тvшээ хvн ийм хариуцлагагvй , баримт, нотолгоогvй , хохирогчийг гутаан доромжилж болохгvй. Яаж ч хэлмэгдсэн, дарамтлуулсан байсан ч хvн хvчиндэнэ гэдэг бол хувь хvний алдаа, тvvнийг хаацайлах нь утгаггvй!!! Хэн нэгэн найз нехеддее шахуулан ууж согтоод эмэгтэй хvн хvчиндсэн байвал шvvх найх нехдийн ажиллагаанд орж хэлмэгдсэн гэж ялыг нь хенгелех vv?!

      Хариулах

    • zochin

      (182.160.33.84) 2018-04-11 01:33
      • 1
      • 0

      Erunhiilugchiin tuhai Gantulga yum yarihaas hamaagui umnu ug hereg bolson bdag, tuhain uyed yarigdaj bsan. Iim yos zuigui hun guriigeed baigaa ni haramsaltai. 20 saya tugrug avchraad guij baigaa bichleg ni garch bsan, buh hotolgoog ni delgesen baisan. Ene bol huchin mun gedegt bi lav itgedeg. Darga nariin iim olon hereg daragddag gesen.

      Хариулах

    • 0_

      (202.179.31.22) 2018-04-10 21:37
      • 0
      • 2

      Балай хүүхнүүдийн үгээр болох юм. Залуу улсуудад элдвийн учрал байдаг л шүү дээ. Балай шуналтай хүүхнүүдийн үгээр үг хийдэг бүх хүмүүс тэнэүүд. Адгийн заргачид

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2018-04-10 21:28
      • 0
      • 1

      Huchingiin unen bodit hergiig uls torjuulj yarij bgaa chin balair munag gishuuniig hamgaalj bgaatai ijil bish uu. eronhiilogch ochij ochij iim bysarmag hergeer ooriigee hamgaalah shaltag shahaa hiih tiim uhaangui sanaa sedel yavch hiihgui.

      Хариулах

    • Nam bus

      (146.198.197.82) 2018-04-10 21:07
      • 0
      • 1

      Za tegeed hen ni zuv buruu gedgiig huulinhan gargaad ugvul sain l bn. Gol ni tsaashid humuus hentei nuhurluj, niilj bgaa bolon arhi dars hamtarch uugaad hereggui bhaa. Bugded ni surgamj bolj yos zuitei amdartsgaahiig husyee.

      Хариулах

    • иргэн

      (27.123.214.121) 2018-04-10 20:39
      • 1
      • 1

      би бол энэ үйл явдлыг хэлмэгдүүлэлт гэж боддог ш дээ. Ерөнхийлөгч Баттулгын эсрэг намынхан нь нилээн юм яриулсан. тэрнээс хойш гэнэт хүчингийн хэрэг гарч ирсэн. энэ бол зохион байгуулалттай болсон явдал. тэр хүшхнүүд жаал мөнгө авсан даа

      Хариулах

    • tramp

      (172.58.92.166) 2018-07-17 12:46
      • 0
      • 0

      Хуцдаг халтруудаа салтаандахаа захирч чаддаггүй малуудыг алах ч багадана

      Хариулах