Жүжигчин Амгаланбаатар дуучин Бат-Эрдэнээс уучлал хүслээ

Twitter Print
2014 оны 03-р сар 18-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Жүжигчин Амгаланбаатар МУГЖ, дуучин Бат-Эрдэнийн нэр төрд халдсан зүйл өөрийн цахим хуудсанд бичсэн юм. Харин өнөөдөр тэрээр энэхүү үйлдэлдээ уучлалт хүсчээ.

"Би 2014 оны 02-р сарын 06-ны өдөр өөрийн цахим хуудсанд “Энэ мисс Сэлэнгэ л гэнэ. Хаанахын ямар ч мисс юм, хэзээ мисс болсон юм, бүү мэд. Үргэлж л нүцгэн зургаа сайт дээр тавиулах юм. Бас тэр Шүүдэрцэцэг ч гэнэ үү, би лав тийм жүжигчин танихгүй юм. Дандаа сайт дээр гарчихсан байх юм.

Эд нар ер нь мөнгө төлж, өөрсдийгөө тавиулдаг байх аа. Нөгөө зохиолын дуучин, сөөнгө хоолойт Бат-Эрдэнэ мөнгө төлж FM-ээр дуугаа явуулж хит болгож байсан шиг..” гэсэн мэдээлэл тавьсаныг нэр бүхий 12 сайт мэдээлэл болгон интернэтэд тавьсан байна.

Миний бие нь дуучин, МУГЖ Ч.Бат-Эрдэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсандаа албан ёсоор уучлал хүсэж байна" гэсэн байна.

Өөрийнхөө гэмийг ухаарч, уучлал хүсэх чадвартай байна гэдэг ухаантай хүний ажил шүү. Амжилт хүсье, залуу минь.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.