Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгсчээ

Twitter Print
2019 оны 09-р сар 27-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Францын 22 дахь Ерөнхийлөгч асан Жак Ширак өнгөрсөн пүрэв гарагт 86 насандаа таалал төгсчээ.

Тэрээр 1932 оны 11-р сарын 29-нд чинээлэг банкны эзний гэр бүлд төрсөн ба 1954 онд Парисын Улс төрийн шинжлэх ухааны институтыг төгссөнийхөө дараа Алжирт 3 жил цэргийн алба хаан, төрийн албан хаагчийн карьераа эхлүүлжээ. 1970-аад онд тэрээр Францын Хөдөө аж ахуйн сайдаас Францын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшин ажиллаж байсан ба Парис хотын даргын албан тушаалыг Францын төрийн тэргүүнээр сонгогдох хүртлээ 18 жилийн турш хашиж байсан аж. 

2005 онд зүрхний шигдээс болсоноос хойш түүний биеийн байдал муудсан ба хамгийн сүүлд тэрээр 2014 онд олны өмнө гарч үг хэлж байжээ. Ерөнхийлөгч агсан Жак Ширак Францын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн байсан ба үндэсний болон олон улсын олон гавъяа шагналын эзэн болж байсан билээ.

Эх сурвалж: Aljazeera.com 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.