МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар Дархан аварга Г.Өсөхбаяр ажиллана

Twitter Print
2018 оны 04-р сар 05-нд 20:37 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь хүрэлцэн ирж оролцов.

Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан бөгөөд үүний дараа МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн юм.

Тус хурлаар Цэцдийн зөвлөлийн дарга, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах асуудлуудыг хэлэлцээд доорхи шийдвэрүүдийг гаргаж баталлаа.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар Дархан аварга Г.Өсөхбаяр, 

МҮБХ-ны дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, 

МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.

Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

1. Д.Ганхуяг /улсын арслан/

2. Д.Азжаргал /улсын арслан/

3. Д.Рагчаа /улсын гарьд/

4. И.Доржсамбуу /улсын гарьд/

5.Г.Элбэг /улсын харцага/

6. Л.Бадарч /улсын харцага/

7.Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/

8.Ш.Жаргалсайхан /улсын гарьд/

9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/

10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/

11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/

12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/

13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдлоо.

Эдгээр 13 гишүүн дээр тэргүүн Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа юм. 

Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.