Цэргийн баярын мэндчилгээгээ эндээс авна уу, бүсгүйчүүд ээ

Twitter Print
2018 оны 03-р сар 17-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 96 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

-Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаан сумаар гурав оносон удаатай та эр хүн

-Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан.
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа
Таньд эр цэргийн баярын мэнд хүргье!!!

-Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

-Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг Баярын мэнд хүргэе...

-Шилэн Форд чинь хүчтэй байг
Шимсэн дарс чинь тансаг байг
Ширэн хэтэвч чинь зузаан байг
Шилсэн амраг чинь тачаангуй байг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

-Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ

-Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

-Юм юм болоод өнгөрөө л биз. Яадаг юм
ЭР ХҮН ШИГ БАЙ
Юм юм болж байхад ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Хаяалаа биз, хаягдаа л биз
ЭР ХҮН ШИГ БАЙ
Хаяагүй ч, хаягдаагүй ч
ЭР ХҮН ШИГ БАЙ
Бүсгүй хүн чамайг хаяж болох ч Ээж чинь чамайг хүлээн суугаа
ЭР ХҮН ШИГ БАЙ
Дарга чинь чамайг халж болох ч, Эх орон чинь чамайг халдаггүй юм
ЭР ХҮН ШИГ БАЙ

-Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг
Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн
Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ
Эрчүүд Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд Цэргийн Баярын мэнд хүргэе!

-Эрт цагт төрсөн бол чи 
Эгээ л эзэн Чингисийн хүлэг баатар байх байсан
Эрин дунд мэндэлсэн бол чи 
Эх орныхоо төлөө тулалдах эр цэрэг байх байсан 
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Сэлмээрээ ч байна уу үзгээрээ ч байна уу 
Сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа 
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

-Гэнэн цайлган цэрэг байлаа 
Гэрэлт ирээдүйд итгэж жагслаа 
Генералын мөрдөсийг зүүдэндээ зүүлээ 
Ганган хал цэрэг ахлагч л боллоо 
Тэнгэр заяагаар дэлхийг дагуулсан 
Тэмүүжин Чингисийн шадар баатар 
Тусгаар Монголоо манжаас хамгаалсан 
Тууштай тэмцэгч Галдангийн удам 
Эрэлхэг байлдагч танаа 
Эрчүүдийн баярын мэнд хүргэе

-Асгарах сум, тэсрэх бөмбөгнөөс ч
Амиа хайрлалгүй эх орноо хамгаалсан
Алаг хөөрхөн үрсээ өсгөхдөө
Алтан сургаалиа сургаж заасан
Асралт сайн ханиа хайрлахдаа
Ариун сэтгэлээ хувиргаж үзээгүй
Асралт төрийнхөө жолоог атгахдаа
Алсын хараа холч ухаанаа шавхсан
Ард монголын ханагар эрчүүддээ
Цэргийн баярын мэнд хүргэе

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.