Солт Лейк хот 2030 оны Өвлийн олимпийг дахин зохион байгуулах хүсэлтэй байна

Twitter Print
2018 оны 04-р сар 04-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

2026 оны өвлийн олимп болон паралимпийг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн 7 улсын Үндэсний олимпийн хороодын /ҮОХ/ жагсаалтыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ нийтэллээ.

Австрийн ҮОХ-ноос Грац хотыг, Канадын ҮОХ-ноос Калгари хотыг, Японы ҮОХ-ноос Саппоро хотыг, Шведийн ҮОХ-ноос Стокгольм хотыг, Швейцарийн ҮОХ-ноос Сьон хотыг, Туркийн ҮОХ-ноос Эрзурум хотыг тус тус нэр дэвшүүлсэн бол Италийн ҮОХ-ноос Кортина-д'Ампеццо, Милан, Турин гэсэн гурван хотод өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ.

Тэрчлэн 2030 оны өвлийн олимпийн зохион байгуулахаар 2002 онд Өвлийн олимпийн амжилттай зохион байгуулсан Америкийн Солт Лейк хот өрсөлдөж буй юм. Мөн 2030 онд Өвлийн олимпийг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн Америкийн Денвер, Тахои нуурын орчмын Рено хот өрсөлдөх саналаа ирүүлсэн ч харамсалтай нь ОУОХ-ноос гаргасан жагсаалтанд аль алийг нь багтаагаагүй байна. 

2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотыг тодруулах шалгаруулалт анх удаа “Шинэ норм хэмжээ”-ний дагуу явагдана. Энэ нь 118 шинэчлэлээс бүрдсэн ОУОХ-ны төсөл юм. Шинэчлэлүүд нь олимпийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааг хэмнэлттэй, оновчтой болгоход чиглэжээ. “Шинэ норм хэмжээ” нь олимпийг уян хатан байдлаар явуулах, тухайн хот, бүс нутаг, улс орны урт хугацааны хэтийн хөгжлийг харгалзан үзсэний үндсэн дээр олимпийн наадмыг зохион байгуулахад нь эрх авсан хотод туслах юм.

2026 оны өвлийн олимпийн болон паралимпийн наадмыг зохион байгуулах хотыг 2019 оны 9 дүгээр сард болох ОУОХ-ны чуулганы үеэр тодруулах ажээ.

Харин 2028 оны зуны олимпийн зохион байгуулах эрхээр өнгөрсөн жил Лос Аэжелос хот шагнуулсан бөгөөд өөр хот нэрээ дэвшүүлэх асуудал байхгүй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: https://www.deseretnews.com

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.