Ай халаг, хайран сайхан залуус минь...

Twitter Print
2018 оны 04-р сар 03-нд 19:32 цагт
Мэдээний зураг,

Хувийн ажлаар хотын зүүн дүүрэг оров. Тэгсэн замд Солонгос явах залуусын урт дараалалтай таарав. Дараалал ч гэж дээ, амь тэмцэх гэдэг болж байх шиг.

Зарим нь гадаа хонож байгаа бололтой, хөнжлөө нөмөрч зогсоно. Шалгалт өгөх эсвэл ярилцлагад орох дугаар авах гэж байгаа бололтой манаачийн жижигхээн шар саравч руу бүгд пасспортоо барин гараа сарвайна. Саравч нь 3 талдаа цонхтой тул нижгээд оочер гурван зүгээс бүчиж. Цонхоор гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх авч бичилт хийж байгаа бололтой. Баримт бичгээ цонхоор өгсөн бол буцааж авах нь түвэгтэй. Бүртгэгч бүсгүй паспортуудыг бөөнөөр нь базаж байгаад л гаргаад агаарт цацаж байна. Газар шидэгдсэн пасспортоо олж авах гэж хүмүүс мөлхөн эгээтэй л дарагдаж үхэх нь холгүй амь тэмцэж байгааг нүдээр харлаа.

Цагдаагийн хүчинд дараалал эмх замбраанд орох аядана. Цахим сүлжээ үүсээд хорь гаруй жилийн нүүр үзлээ. Гар утас ч мөн ялгаагүй. Хөдөлмөрийн биржийн менежмент шаардсан ийм ажлыг яг л АНУ-ын визэнд ордог шиг цахим сүлжээгээр дугаар өгөөд л өдөрт 100 хүн гэдэг ч юм уу, дор дор нь амархан зохицуулчихаж болно биз дээ?

Төрд гарсан, гадаадад том том сургууль төгссөн гэх залуу дарга нар яагаад ийм амархан ажлыг маш өндөр зардлаар эмх замбараагүйн туйлыг үүсгэх байдлаар хийхчээн болно вэ? Юу сурч мэдсэн дарга нар вэ? Нөгөө барууны мээнэжмэнт энэ тэр нь энэ үү? Ямар ч ашиггүй, хөгжлийг боосон, авилгалыг өөгшүүлсэн үйл явц яагаад үргэлжилнэ вэ?

Ер нь ийм маягаар төрийн ажлыг явуулдаг юм бол Монгол улсад интернет байх хэрэг байгаа юм уу? Монгол улсын ид хөдөлмөрлөж бүтээх, өндөр боловсрол, мэргэжил бүхий нөхөн үржихүйн насны залуус гадаад орны хар бор ажлыг хийж эдийн засгийг нь бэхжүүлэхээр явцгааж байна. Вон уу? Воныг хэвлээд л, тараагаад л болоо ш дээ.

Тэр мөнгө Монголд илгээмжээр ирээд буцаад л өвчин эмгэгт зарцуулагдахаар урд хөрш руу гараад явчихдаг юм ш дээ. Нэг ширхэг ч вон монголд үлдэхгүй буцаад гараад явчихдаг тооцоо байна.

Хамгийн гол нь эх орондоо бүтээн байгуулалт хийх ёстой ажиллах хүч, элэг бүтэн жаргах ёстой гэр бүл, инээд баяслаар дүүрэн өсч хүмүүжих ёстой хүүхэд багачуудын ирээдүй хайран.

Даш Тэмүүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.