Гүйлсэн булчирхайн үрэвсэл хэрх өвчний шалтгаан болдог

Twitter Print
2019 оны 10-р сар 28-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Манайхан гүйлсэн булчирхайн үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг.

Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.

Шалтгаан

Хүний бие махбодод халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангин үүсгэгчид нь бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм.

Ийм голомтод байгаа бактерүүд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ. Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг таатай хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчин үүсэлтийг даамжруулна.

Явц

Хүний биед нэвтэрсэн бактерүүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд үүрлэн сүйдлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гүн) ба хонхлойт (бүр гүн) гэж ангилдаг.

Үр дагавар

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай.

Эх сурвалж: Их номгон уламжлалт эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.