
Европын холбооны удирдагчид өнгөрсөн пүрэв гарагт хийсэн уулзалтынхаа үеэр Украиныг Европын холбоонд элсүүлэх эхний алхмаа хийж, Украинд нэр дэвшигчийн статус олгожээ.
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор хийж буй геополитикийн уг алхмаа Европын холбоо "түүхэн мөч" хэмээн онцолж байна.
Европын холбоонд элсэх урт хугацааны аяллынхаа эхний алхмыг давсан нь оросуудын эсрэг дайтаж украинчуудад урам зориг өгнө хэмээн Украины засгийн газар үзэж байна.
Европын холбооны удирдагчид Украины засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчийн статус олгосон нь ОХУ-ын бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй юм. Үүнээс гадна Европын холбооны зөвлөл Украинаас гадна Молдовын Европын холбоонд элсэх хүсэлтийг нь хүлээн авч, хуучин Зөвлөлтийн орнууд дахь нөлөөллөө нэмэгдүүлсээр байна.
ОХУ Украин руу довтолсноос хойш яг 4 сар болж байна. ОХУ Украин руу довтолсон үйлдлээ амьдардаг орос хэлээр ярьдаг иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой хэмээн онцолсон бол барууны орнууд ОХУ-ын түрнмгийлэл нь ямар ч үндэслэлгүй хэмээн тодорхойлж, үүнээс болж хэлэн мянган хүн амь үрэгдэж, сая сая хүмүүс орон гэрээ орхиход хүрч, Украины хотууд сүйрч, Европ даяар хүнс болон эрчим хүчний экспорт доголдсон хэмээн буруушааж байна.
Украин болон Европын холбооны хувьд түүхэн үйл явдал болж буй энэ үед Донбассын бүс нутаг дахь Северодонецк, Лисичаньск хотуудад ширүүн тулаан явагдсаар байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.