Мөөгөнцөр өвчнийг аюул багатай, аминаас хол өвчин мэтээр ойлгодог нь эндүүрэл юм

Twitter Print
2019 оны 04-р сар 21-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Хүний биед мөөгөнцөр үүсгэдэг олон төрлийн микро мөөг, хөгц байдаг ба энэ талаар бичвэл барагдахгүй бас ач холбогдол бага байх. Гарал үүсэл, төрөл, бас биеийн аль хэсэгт байрлаж байгаагаас нь хамаарч өөр өөрөөр нэрлэдэг. 

Мөөгөнцөр үүсэх гол нөхцөл нь бидний биеийн эсэргүүцэл, дархлаа сул байх. Бас бидний хооллох дэглэм буюу голдуу ямар хүнсээр хооллох болсон нь маш том байр суурь эзэлдэг.

Биеийн эсэргүүцэл болон дархлааны системийн тухай урд бичсэн. Гол нь бидний ходоодны хүчил багасах буюу чанар нь муудсанаар (ходоодонд байх ёстой РН нь ихсэх, 1-2 оос их болох) хоол хүнстэй хамт орж ирсэн өвчин үүсгэгчид, хөгц зэргийг устгаж задалж дийлэхээ больсон, нөгөөтэйгүүр бас л ходоодны хүчил суларснаас болж цус хүчилжиж эрүүл бус болсноос мөөгөнцөр биед үүсэх таатай суурь нөхцөл болдог. Нэгэнт биед дээрх нөхцлүүд бий болсон бол анхдагч халдвар нь хоол боловсруулах замаар эсвэл шууд хүрэлцэж халдварлах нь ялгаагүй болно.

Бидний олонхийн мэдэхээр голдуу хөл гарын арьс хумс эхний бай болдог. Бас цөөнгүй тохиолдолд бүдүүн гэдсэнд хөгцийн колони үүсээд тэр дараа нь хөлийн хумс руу аажим шилжих нь бий. Тэгэхээр ганц хумсанд халдвар илэрлээ гэдэг нь дотор эрхтэнд аль хэдийн голомт нь үүссэн байх магадлалтай гэсэн үг. Хэрвээ цэвэр бус, сэжигтэй сауна , халуун усны газар, бассейн зэрэгт ороод дараа нь биеийн аль нэг хэсэг, хөлний хурууны салаа зэрэг нь загатнах зэрэг ямар нэг шинж илэрвэл энэ нь ердөө арьсаар халдсан байх магадлалтай учир ганц тэр орчимдоо эмчилгээ хийж болно гэсэн үг. 

Бидний олонхи нь энэ өвчнийг нэг их аюул багатай, аминаас хол өвчин мэтээр ойлгодог нь эндүүрэл юм. Бага зэрэг өвчлөлтэй байж байгаад түүнийгээ тоохгүй явсаар, ханиад болон өөр хүнд өвчний үед заавал антибиотек эмчилгээ явах хэрэгтэй болоход уг антибиотекоосоо улам хүндэрч ямарч эмчилгээгүй болж арга мухардаж байсан тохиолдол маш их байдаг. Антибиотек нь өөрөө мөөгнөөс гарган авсан байдаг учраас мөөгөнцөрийг өөрсдөө дангаараа үүсгэж чаддаг. Хамгийн аюултай нь уг мөөгөнцөрт зориулан өгч буй эмийг нь тухайн мөөг нь эргээд өөртөө тэжээл, хүнс болгоод өөрийгөө тэжээгээд чадах хэмжээний хувьсал өөрчлөлтийг хийж чаддаг чадвартай байдаг. Энэ нь олон хүнийг мухардуулж чаддаг.

Одоо нэгэнт энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст хэрэг болж магад хэдэн зөвлөгөө хэлье. Эмгүй эмчилгээг сонирхдог хүний хувьд бас нийтэд зориулсан зүйл бичиж байгаа зэргээсээ болоод гагцхүү уншигч таны гарын доорх зүйлсээр боломжит хэмжээнд хор уршиг багатайгаар өөрийгөө анагаах боломжийг л бичдэг шүү. Харин эмтэй холбоотой асуулдалд дэлгэрэнгүй хариулах боломжгүйг ойлгож байгаа байх.

Юуны түрүүнд бүх төрлийн чихэр, чихэрлэг амтлаг бүтээгдэхүүнийг хорих хэрэгтэй. Ихэнх төрлийн мөөг нүүрс усаар гол тэжээлээ хийдэгтэй холбоотой. Гурилан бүтээгдэхүүнийг чадах хэмжээнд багасгасан нь дээр. Учир нь гурил нь их хэмжээний нүүрс ус агуулдаг.

Эхний ээлжинд ходоодны хүчлээ сайжруулахыг хичээсэн нь зөв.

Үндсэндээ мөөгөнцөрийг дарах байгалийн эм бол сармис байдаг. Монголд ургадаг зэрлэг сармис их сайн үр дүнтэй байдаг. Сонгино бас сайн боловч сармисаа гүйцэхгүй.

Сармисыг хүссэн хэлбэрээр хэрэглэж болно. Гэхдээ ганцхан түүхий байхдаа л идэвхит бодисууд нь байдаг. Чанаж болгох л юм бол алга болноо. Өглөө оройдоо нэг нэг хумс идээд байж болно. Идэх үед агуулагдах герман хэмээх бодисын үйлчлэлээр тэсэхийн аргагүй халуу дүүгэдэг. Гэвч тэвчиж болдог.

Бас манай спиртийн үйлдвэрт сармисны спиртэн дарлага буюу хандмал зардаг болсон байсан. Түүнээс дуслаар ууж болно.

Хавар эртийн халиар гарах үед түүж аваад нар тусахгүй, агаар сайтай орчинд харлуулахгүйгээр хатааж аваад түүнийгээ жилийн туршид хоолондоо хийж идэж болно. Гэхдээ хоолоо чанаж болгосны дараа дээр нь нэмж хийнэ. Эсвэл талхан дээр цацаад идэж болно.

Дараагийн нэг арга бол алимны цуу юм. Apple cider vinegar гэдгээр нь олон хүн мэдэх байх. Дотуур ууж хэрэглэж болно. Уухдаа тал стакан усанд 1-2 цайны халбага алимны цуу хийж хутгаад өглөө өлөн элгэн дээрээ ууна. Шаардлагатай гэж үзвэл хоол бүрийн өмнө 30 мин-ын өмнө ууж боно. 10-14 хоног уугаад завсарлах хэрэгтэй. Энэ нь ходоодны хүчлийн сайжруулахаас гадна элдэв өвчин үүсгэгч, хөгц мөөгөнцөр зэргийг устгах чадвартай. Болгоомжлох зүйл бол ходоодонд шарх улайлт зэрэг асуудалтай бол болгоомжтой байх хэрэгтэй.

Бас алимны цууг хөлийн хумс зэрэгт түрхэж шавшиж болдог. Хумс үнэхээр их гэмтсэн бол алимны цуу шингээсэн хөвөн тавьж боогоод хонуулж болно. Гэвч энэ нь маш тэвчээр шаардсан ажил.

Европын орнуудад ердийн цагаан цуу ердөө 10% тай байдаг. Харин орос цагаан цуу 70% байдаг ба үүнийг андуурч хэрэглэж болохгүй. Харин 10%тай цагаан цуугаар хөлдөө түрхлэг хийж болдог харин алимны цуутай адил ууж болохгүй.

Ердийн хүнсний содоор угаалга шавшлага хий. Содтой устай баананд орж болно. Ерөнхийдөө бүдүүн гэдсээ цэвэрлэхтэй хамтатгаж өмнө нь эсвэл дараа нь дээрх аргуудыг хэрэглэвэл үр дүн сайн байх учиртай.

Нэмж хэлэхэд, Италийн зоригт эмч Dr.Tullio Simoncini хавдар өвчин нь ердөө л биед үүссэн мөөг юм гэж үзээд хүнсний содоор эдгээж чаддаг байсан тухай санахад илүүдэхгүй шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.