Амарна гэдэг нь зүгээр суух, хэвтэх биш...

Twitter Print
2018 оны 03-р сар 30-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Эрч хүчтэй, ажлын бүтээмж сайтай, сэргэлэн, сэтгэл санаа өөдрөг байх энгийн бас хүн бүхний мэдэх нэг зүйл бол зөв амрах явдал. 

Амарна гэхээр гэртээ телевиз хараад эсвэл компьютер шагайгаад сууж болохгүй. Харин ч тэдгээр нь улам ядраана. 

Бас өдөр шөнөгүй унтаа сэрүүний хооронд орондоо хэвтэж өнгөрөөх бас л буруу. 

Хэдэн цаг унтдагаа сайн мэдэж байвал илүү цагтаа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хамгийн зөв байдаг. Агаар сайхан байвал алхах нь маш сайн. Спорт тоглоом тоглож болно. Хэдэн булчин агшиж сунаж ажилласнаар зүрх судас ачаалал багатай, сайн ажилладаг. Бас тунгалагийн эргэлт гагцхүү зөв амьсгал, булчингийн хөдөлгөөнөөр л хийгддэг тул эсэргүүцэл сайжруулах гол арга хөдөлгөөн л байдаг.

Бас идэвхитэй хөдөлгөөн шаардлагатай байдаг нэг шалтгааныг хэлье. Дорно дахины анагаах ухааны зүү эмчилгээний сонгодог онолд бие махбодид хортой муу энерги (aggressive energy) үүссэнийг зүү тавих аргаар цэвэрлэж эрүүлжүүлэх тухай байдаг. Хөлийн их аргын сувгийн тодорхой цэгүүдэд зүү тавьж бас хяналтын хэдэн зүү нэмж тавьж уг энергийг арилгадаг.

Aggressive энерги нь биед аажимдаа үүсэн хуримтлагдаад эхлээд голдуу цул эрхтнүүдийг гэмтээж өвчлүүлдэг. Тэрийг засаж арилгахаас нааш өвчилсөн эрхтэн баргийн эмчилгээнд засал авахгүй байдаг талтай. Харин энэ хорт энерги нь тамирчдад бараг илэрдэггүй. Харин суугаа ажил хийдэг, идэвхтэй хөдөлгөөн багатай хүмүүст их тохиолддог. Үүнээс харахад хөдөлгөөн маш чухал. 

Бас нэг зүйл бол нэг хийж буй ажлаа сольж шал өөр зүйл хийх нь бас амралт болдог. Суугаа ажил хийдэг хүн босч шал угаах, гадаа мод тарих гэх мэтийг хийх нь амралт болж чаддаг. Тиймээс амарна гэдэг нь зүгээр суух хэвтэх биш ердөө л өөр зүйлийг хийж хэвшвэл үр бүтээмжтэй цаг ашиглах боломж бий гэдгийг олон хүн мэдэх биз ээ.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.