Хүүхдэд асар их нөлөөлөл үзүүлж чадах есөн минут

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд дөнгөж сэрсэн эхний гурван минут

Өглөө бүр хүүхдэдээ анхаарлаа хандуулж, ямар зүүд зүүдэлсэн, сайхан амарсан уу гэх мэт асуултыг асуугаарай. Магадгүй духан дээр нь үнсэх, толгойг нь илэх, хамтдаа инээх, хөгжилдөх цагийг гаргаарай.

Хүүхэд хичээл, цэцэрлэгээсээ тарж ирсэн эхний гурван минут

Миний хүү өнөөдөр цэцэрлэг, сургууль дээрээ хэнтэй найзалж, хэнтэй тоглож, юу шинээр сурч, юу юу хийсэн бэ гэж асуугаад хийсэн зүйлсийг нь магтаж, урамшуулаарай. Таны хүү таны урмын үгээр дамжуулан илүү ихийг сурч, илүү ихийг хийх хүсэлтэй болох болно.

Хүүхэд унтахаас өмнөх гурван минут

Орой бүр хүүхдэдээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ цагаар дамжуулан хүүхдэдээ өвлүүлдэг. Жишээ нь, миний хүү бүгдээс илүү биш гэхдээ бүгдээс онцгой. Учир нь, аавынхаа, ээжийнхээ хайраас, бүгдээс онцгой шүү.

Та хэрвээ энэхүү 9 минутыг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч аав, ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг нэгэн болж өсөх болно.

Сэтгэл зүйч   Г.Наранбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.