М.Энхболд МСУХ-ны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Twitter Print
2018 оны 03-р сар 28-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт зохион байгуулсан хаврын бүсийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, 3 хүүхэд хүнд гэмтсэн. 

Сэтгүүлчдийн дуранд буусан дүрс бичлэг, зурагнаас бид харанхуйд машин мөргөн унаж буй морь, хүүхдийн аймшигт дүрс, унаач хүүхдийг зогсоо зайгүй хараан зүхэж, занаж, хурдлахыг шаардаж зааварлаж буй уяач эзний ой гутам дүрс авиа, харанхуйд морио танихаа байсан хүмүүсийн орилоон хашгираан зэрэг эгээ л хүй нэгдлийн үед болсон баймаар "зэрлэг" үйл явдлыг бид үзэж, сонссон билээ.  

Уг уралдаан Засгийн газрын зүгээс ямар ч зөвшөөрөлгүй хууль бус төдийгүй журамд заасан 12 наснаас доош хүүхэд уралдахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн зэрэг үйлдлүүд нь нотлогдож иргэд, олон нийт ихээхэн бухимдах болсон.

Хүүхдийн амь нас, эрүүл мэндээр тоглож, эрхийг аймшиггүйгээр зөрччиж буй гол буруутнаар Морин спорт, уяачдын холбоо, тэр дундаа ерөнхийлөгч УИХ-ын дарга М.Энхболд, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар болон гишүүд тодроод байгаа билээ. 

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 6-р сарын 1-нийг хүртэл морь уралдуулахгүй байх талаар тогтоол гаргаж, шийдвэр зөрчигсөдтэй хариуцлага тооцон ажиллахыг даалгасан.

Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид хуралдаж, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцжээ. 

УИХ-ын дарга М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өчигдөр болсон тус холбооны Тэргүүлэгчдийн хурлаас дэмжжээ. 

Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. “Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны тавдугаар сард хуралдуулахаар тогтжээ.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.68) 2018-03-29 07:42
      • 0
      • 0

      Эхнэр Туяацэцэг нь бас ҮТД С ийн захирлын ажлаа өгч байгаа гэсэн.Нөхөр нь нь нялх хүүхдүүд адгуусанл чиргүүлж алаад.эхнэр нь залуучуудын оюуныг хоосруулж алаад... хужаа нар

      Хариулах

    • Зочин

      (203.91.118.139) 2018-03-28 13:27
      • 0
      • 0

      УИХ ын даргаасаа бас чөлөөлөгдмөөр юм

      Хариулах