Какүрюү М.Ананд дөрөв дэх удаагаа Эзэн хааны цом хүртлээ

Twitter Print
2018 оны 03-р сар 25-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё өнөөдөр өндөрлөлөө. Уг башёд ёкозүна Какүрюү М.Ананд түрүүллээ. Какүрюү  М.Ананд өчигдрийн барилдаанд озэки Гойдог давснаар 13 даваа, нэг унаатай болж өнөөдрийн барилдаанаас үл хамааран эзэн хааны цомыг хүртэхээр болоод байсан.

Харин өнөөдөр Их аварга Какүрюү М.Ананд 15 дахь өдрөө озэки Такаяашид өвдөг шороодож, 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлэв. Ийнхүү тэрбээр Сумогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна.

Энэ сарын башёд амжилттай барилдсан сэкивакэ Точиношин шёкүншо, маэгаширагийн зүүн жигүүрийн нэгээс босч барилдсан Эндо гиношё, маэгаширагийн зургаад эрэмбэлэгдсэн Кайсэй кантошё тусгай шагналыг тус тус хүртсэн байна.  

Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж дараагийн башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 13 унаатай башёг дуусгалаа.

Хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжсөн юм.

14 дэхь өдөр озаки Гойдаг давж Эзэн хааны цом хүртэх болзлоо хангасан барилдааны бичлэгийг үзнэ үү. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.