Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Бөхийн холбоог тэргүүлнэ

Twitter Print
2018 оны 03-р сар 25-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” хурал Бөхийн өргөөнд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гаригийн 11:00 цагт эхэлж, авч хэлэлцэх асуудал, гаргах шйдвэрээс шалтгаалан шөнийн 02:00 цагт өндөрлөлөө.

Олон жил маргаантай явж ирсэн, шүүх цагдаадаа тулаад буй МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Их хуралдааны үеэр МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж тэргүүнд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж шөнийн 23:00 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал хураалт явагдлаа.

Холбооны тэргүүнийг сонгох уг сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн ч дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татсан. Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдлоо.

Ийнхүү УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдож ирэх дөрвөн жил МҮБХ-г удирдахаар болж байна. Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан байна. 

Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо.

Энэхүү хурлыг хууль бус хэмээн 'Гачуурт'-ын Л.Чинбат, Ж.Ганболд нарын бөхчүүд шүүхэд зарга үүсгэж, ШШГЕГ-ын ажилтнууд бөхийн өргөөг эвдэж орсон асуудал дэгдээд байсан. Ийнхүү МҮБХ-г олон жил удирдсан Р.Нямдорж нар ажлаа өгч, шинэ удирдлагууд холбоог цаашдаа сайн хөгжүүлэхээ амласнаар хурал өндөрлөлөө.

Э.Гүнтөмөр

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.181.188) 2018-03-25 19:43
      • 0
      • 0

      YES. Ёстой зөв сонголт. УИХ-ын эрхэм гишүүн, Дархиан аваргатаа амжилт, сайн сайхныг хүсье

      Хариулах