Ёс зүйг эрхэмлэгчид цаашаа шүү...

Twitter Print
2018 оны 03-р сар 23-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

"Өвөл болохоор хүйтэн болно"
"Хавар болохоор нар эрт жаргана" 

Монгол улс төрчдийн алдарт афоризмууд.

Өчигдөр нэг кофе шопт УИХ-ын гишүүн нэг эмэгтэй нэг хүнтэй орж ирчихээд аймаар чанга дуугаар тэр хүнтэй нэг явган хэрүүл хийгээд байх юм. Би тэрэнд чинь сая төгрөг өгсөн тэгж ярьвал гэж ирээд л нүд ам нь эргэлдээд чанга чанга дуугаар. Эргэн тойронд хүмүүс өөрийг нь харж байна, сонсож байна, бас хүмүүсийн ая туханд саад болж байна ч гэж ойлгож мэдэрч байгаа шинж алга. Дүү маань үнэхээр энэ хүмүүс нүүрэндээ шир наачихаад явдаг юм байна гэж хэлэв. Тэр бол үнэн байна.

За шулуухан хэлэхэд, боловсрол соёлын кругозор муутай нөхдийг намд мөнгө төлдөг болохоор нь л сонгуульд оролцуулдаг системийг халья. Яагаад ийм наад захын боловсролгүй, соёлгүй, харанхуй бүдүүлэг хэсгийнхэн улс төрд ихээр орж ирж байгаа вэ гэдэг нь намуудын тогтолцоонд л байна.

Гайгүй дөнгүүрүүд нь бөгс үнсэхгүй, хоёр нүүрлэхгүй, мөнгөө бариад гүйгээд байхгүй юм даа. Тиймээс л улс төрийн улаан шугамыг давдаггүй. Ийм л юм л даа.

Манай улсад улс төрд дараах шалгуур голцуу дийлж байна: 

- Заль мэх, хоёр нүүр гаргах чадвар

- Бөгс үнсэх чадвар

- Мөнгө ихийг төлөх чадвар

- Ширэн нүүртэй байх (энэ бол хамгийн чухал шинж чанар юм шиг харагдаад байгаа юм)

Харин дараах шалгуурууд цаашаа шүү гэдэг шиг л байдаг:

1.Өндөр боловсрол, өргөн мэдлэг, мэргэжлийн чадавх, чансаа 

2.Шулуун шударга зан чанар. 

3.Хүмүүст болон нийгэмдээ хайр, энэрэл, нигүүлсэн хандагсад. 

4.Ёс зүйг эрхэмлэгчид

Дүгнэлт хийх цаг хэдийн болсон. Өөрчлөх цаг өчигдөр болчихсон шүү!

Манжаагийн Ичинноров

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.