Сарын шилдэг тамирчид цом гардлаа

Twitter Print
2018 оны 03-р сар 22-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган сарын шилдэг хоёр тамирчныг хүлээн авч уулзан, цомыг нь гардууллаа.

Тус хорооноос сар бүрийн шилдэг тамирчин тодруулан алдаршуулдаг уламжлалтай. Өнгөрсөн хоёрдугаар сарын турш 2018 оны эхний сарын шилдгийг шалгаруулах санал асуулга болсон.Нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн УАШТ-д амжилттай оролцон 9 алтан медаль хүртэхдээ 5-д нь улсын дээд амжилт, рекорд шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн тодорсон байна. Тэрбээр одоогийн байдлаар усанд сэлэлтийн спортын 16 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтыг өөрийн нэр дээр данслуулан эзэмшиж байгаа юм.

Энэ сарын 9-16-нд хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт үргэлжлэв. Хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод явагдсан Азийн 18 дугаар наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, таеквондогийн төрлөөр аваргын алтан медаль хүртсэн ОУХМ П.Тэмүүжин өнгөрсөн сарын шилдэг тамирчин болов.

Тэрбээр 2016 оны “РИО-2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, түүхэн дэх анхны ялалтаа байгуулж байсан юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.