2018 оны 03-р сар 21-нд 18:50 цагт

Исэ Шёозо - Сүүлчийн цас

СҮҮЛЧИЙН ЦАС

Үг, ая : Исэ Шёозо
/1974 он/

Галт тэрэг хүлээн зогсох чиний дэргэд би
Цаг харан баахан санаа зовно
Оройтсон цас хаялан орж байлаа
“Токиод харах сүүлчийн цас” хэмээн
Хонгорхон чи минь гунигтайяа шивнэлээ

Сүүлчийн цас ч ирэхээ мэдэн
Сагсуурч оодорсон улирлын дараа
Одоо хавар ирээд чи минь сайхан болжээ
Ноднингоосоо ч илүү бүр сайхан болжээ

Хөдөлж эхэлсэн галт тэрэгний цонхонд нүүрээ наагаад
Хонгорхон чи минь юу ч юм хэлэх гэлээ
Уруул чинь “баяртай” гэхийг
Үзэхээс халширч би өндийж үл зүрхэллээ

Он цаг улиран одоход балчирхан чамайгаа ч
Нас биед хүрнэ гэдгийг анзаарч сөхсөнгүй чигтээ
Одоо хавар ирээд чи минь сайхан болжээ
Ноднингоосоо ч илүү бүр сайхан болжээ

Чиний явсан өртөөн дээр торойн хоцроод
Унаснаа хайлан үгүй болох цасыг ширтэн зогслоо
Одоо хавар ирээд чи минь сайхан болжээ
Ноднингоосоо ч илүү бүр сайхан болжээ

Орчуулсан Дамдинжавын Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.