С.Баяр, С.Баярцогт нараар "туг тахиж" Оюутолгойн гэрээг засах боломж бүрдлээ...

Twitter Print
2018 оны 03-р сар 20-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойн гэрээг батлах үед С.Баярцогтын Швейцарь дахь данс руу Рио Тинто компаниас 10 сая ам.доллар орсон. С.Баяр долоон хаус АНУ-д авсан, Л.Гансүх сая ам.доллараар хаус авсан. Ч.Сайханбилэг, Д.Зоригт нар хэмжээ хязгааргүй баяжсан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэж үздэг.

С.Баярыг 300 сая ам.доллар Оюутолгойн гэрээ байгуулаад авсан гэх хардлагыг ТББ-ууд гаргадаг. С.Баярцогтын 10 сая ам.доллар бол өчүүхэн хэсэг буюу нэг удаагийн л гүйлгээ. Дашдоржийн Зоригтын хөрөнгө л гэхэд огцом нэмэгдэж 30 гаруй компанитай болчихсон түүхтэй. 

Рио Тинто компани татвар дээрээ луу унжиж, Монголын Засгийн газрыг үргэлж нулимж дорд үздэг. Яг үнэндээ бид татвараа ч бүрэн авч чаддаггүй.

Тэгэхээр Оюутолгойн гэрээг хийсэн С.Баяр, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Гансүх, Ч.Хүрэлбаатар (Энэ нөхөр үргэлж хамгаалдаг) С.Баярцогт болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийг шалгая. 

Рио Тинто компаниас мөнгө авсан нь тогтоогдвол (С.Баярцогт гээд тогтоогдчихлоо) бид гэрээгээ цуцлах, сайжруулах боломж гарган авна. Авлигал өгч байгуулсан гэрээг цуцлах нь аль ч улсын зөв болно.

МАН Засгийн эрх авахдаа Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн. Энэ боломж чинь гараад ирлээ. С.Баяраас асуу л даа. Данс тооцоог нь шалга. Амархан шүү дээ. Эд нараар "туг тахиж" байж Оюутолгойн гэрээг засах боломж бүрдэнэ.

Зургаан тэрбум ам.долларын ноогдол ашиг хуваагаад монголчуудыг доромжилж буй Рио Тинто компанитай ингэхээс өөр арга байхгүй шүү. Тэд бидэнд барьц илгээж гэрээг засах боломж бүрдүүллээ. Тэмцэх цаг боллоо...

"Буянгийн" Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mnbvc

      (194.118.129.43) 2018-03-21 04:11
      • 0
      • 0

      odoo ene geree huchingui....

      Хариулах

    • zochin

      (202.5.196.18) 2018-03-20 15:44
      • 0
      • 0

      хэлэх үг үнэхээр алгаа....?????????????? болдог бол албал таарна.

      Хариулах