Крымийн тусгаарлалт манайд ашигтай

Twitter Print
2014 оны 03-р сар 17-нд 18:05 цагт
Мэдээний зураг,
 

Крымийн автономийг тусгаар бүгд найрамдах улс болгох статусын асуудлаар ард түмний санал хураалт өчигдөр дуусав уу, үгүй юу өнөөдөр  НҮБ болон дэлхийн улс орнуудад хандаж Крымийн ард түмний байгуулсан төр улс гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Крымийн Дээд зөвлөлөөс ийм тогтоол гаргаад байгаа ажээ. Уг тогтоолд:

"Крымийн Бүгд Найрамдах улс дэлхийн улс орнуудтай  эрх тэгш харилцаа тогтоож, энх тайван, найрсаг хамтын ажиллагааны үндсэн дээр улс төрийн хүлээн зөвшөөрөгдсөн зарчмаар, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна" гэж тэмдэглэжээ.(ИТАР-ТАСС)

Тэрчлэн "Крымийн Бүгд найрамдах улс Нэгдсэн Үндэстний Байгууллага, дэлхийн улс түмнүүдэд хандаж Крымийн ард түмний сонголтоор байгуулсан Тусгаар улсыг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна" гэж онцолсон байх юм. Ингэхэд Крымийн тусгаар тогтнолыг хугацаа алдалгүй хүлээн зөвшөөрөх явдал Монгол улсад ашигтай байх юм биш үү? Крымийн хойг уур амьсгалын таатай нөхцөлтэй, Хар тэнгисийн амралт жуулчлалын бүс нутаг. Хуучин БНМАУ-ын үед ч манай нам, төрийн зүтгэлтнүүд энд олонтоо очиж, амарч сувилуулдаг байсан газар. Өнөө цагт манай хувийн хэвшлүүд аялал жуулчлал, үйлдвэрлэл худалдааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж нягтарвал Хар тэнгисийн бүс нутгийг хамарсан өргөн ажил үйлчилгээ явуулах боломжтой мэт санагдана. Эртний түүхэн хуудас сөхөөд үзсэн ч тэр, Бат хааны “Алтан ордны улс”-ын үед цэргийн агт, малын онцгой бэлчээр болж байсан нутаг шүү дээ.

Р. Этүгэн

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

- See more at: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.6) 2014-03-18 23:55
      • 0
      • 0

      зайлуул даа жирэмсэн эхийн шээх газраас гарч үзээгүй гэж үүнийг л хэлж байсан байх даа өвгөд минь

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.17) 2014-03-17 22:41
      • 0
      • 0

      чи тэнэг юм уу хаашаа юм

      Хариулах

    • Зочин

      (89.228.233.85) 2014-03-17 21:08
      • 0
      • 0

      тэнэгтээд л байгаарай.....

      Хариулах