Бясалгалын үед биеийг оньслох долоон зүйл

Twitter Print
2018 оны 10-р сар 25-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Бясалгал хийх үед суух "Бирозанын долоон" суудал:

1. Бие сум мэт цэх суух

2. Зүүн хөлөө дотуур, баруун хөлөө гадуур зөрүүлэн өвдөгөө газар буулгаж хоёр хөлийн улыг дээш харуулан суух

3. Хоёр мөр харалдаа цэх байна

4. Хоёр гараа хүйсний доор байрлуулан зүүн гар дээр баруунаа тавиад хоёр эрхий хурууны үзүүрийг учруулна

5. Толгойгоо ялимгүй урагш бөхийлгөнө

6. Шүд, уруулаа өөрийн аясаар нь байлгаж хэлний үзүүрийг тагнайд шүргүүлнэ7. Нүдээ хамрын үзүүрт буулгаж суух бие махбодид зүй зохистой суудал бөгөөд бясалгал хийхэд үр дүнтэй ажээ. 

Хэрхэн бясалгах вэ? 

/Бясалгалын үед биеийг оньслох долоон зүйл /


1.   Хөл

Хэрэв чаддаг очир завилгаагаар буюу бүтэн лянхуа суудлаар оршино. Очир завиллаар суухад хоёр хөлний улыг дээш харуулан, нэг хөлийг нөгөө хөлийн гуян дээр солбуилан тавина. Энэ суудлаар суух нь ихэнх хүмүүсийн хувьд хялбар бус боловч хэсэг хугацааны дараа бие дасна. Очир завилгаа нь бие болоод сэтгэлийн сайн түшиц болдог. Гэвч ийнхүү суух нь хамгаас чухал бус.

Өөр нэг асуудал бол хагас лянхуа завилгаа буюу нэг хөлийг газарт нөгөө хөлний доогуур тавьж, нөгөө хөлийг эсрэг хөлийн гуян дээр солбиулан тавих суудал юм. Эсвэл бүр хоёр хөлөө солбиулан хоёр гуяны дор газар тавин, ердийн завилгаагаар сууж болно. Хатуувтар олбог дээр суувал өгзөг, өвдөгнөөс өндөрт гарч нурууны үеийг цэх тэгш агуулахад их тустай. Мөн урт удаан хугацаагаар суухад хөл чилж хөшин, чинэрэхгүй байх тустай. 

Хэрэв газар эсвэл олбог дээр сууж чадахгүй бол сандал дээр сууж болно. Гол анхаарах зүйл бол өөрт тухтай хийгээд зохист суудлаар суух болой.

2.    Гар 

Гараа өвөр дээрээ сул тавьж, зүүн гарыг доор, баруун гарыг дээр агуулан, алгаа дээш харуулж, эрхий хуруунуудыг дөнгөж хүрэлцүүлэн, нулимсны дусал эсвэл галын дөл адилын хэлбэр гаргана. Хоёр гарыг хүйснээс доош 4 хуруу хийрийн зайд агуулна. Мөр болон гарыг сул байлгана. Гарыг тохойгоор бага зэрэг дугуйруулж, биеэс зайтай барьснаар агаар чөлөөтэй урсана. Энэ нь бясалгалын үеэр нойронд автахаас сэргийлнэ. 

3.    Нуруу 

Нурууг хэрхэн агуулах нь хамгаас чухал. Нуруу нь цэх шулуун, сул, бага зэрэг тэвхгэр, нурууны үеүд огтоос шамдалгүйгээр бие биен дээрээ давхарласан мэт байна. Ийнхүү суух нь таны эрчим хүч чөлөөтэй урсах хийгээд бясалгалын үед сэтгэл ухаан тодрон, сэрэмж төрөхөд асар их тустай. Нурууны үеийг тэгшлэн агуулахад амар хялбар айхад нөлөөтэй, тиймээс өгзөг өвдөгнөөс дээш байх тусам нурууг тэгш барихад амар болно. Та аль хүссэнээр оролдон өөрт эвтэй суудлыг олно биз ээ.

4.    Нүд 

Анхлан суралцагсад нүдээ аньж бясалгах нь төвлөрөхөд  дөхөмтэй. Бүрэн анихад болохгүй юм байхгүй. Ингээд бясалгалд ахиц гарахын хамтаар бага зэрэг гэрэл оруулж, юунд ч харцаа үл тогтоон, хамрын үзүүрт буулган, нүдээ хагас нээж хэр тааруулна. Нүдээ аниахад бие хүндрэх, нойр хүрэх, элдэв бодолд автах тэргүүтнээр тодорхой бясалгалын саад тотгорууд гардаг. 

5.    Эрүү, ам

Эрүү, ам, шүдийг зуулгүйгээр багахан зайтай, уруулыг дөнгөж жимийсэн байна. 

6.    Хэл 

Хэлний үзүүрийг дээд шүдний ард, тагнайд өчүүхэн хүрэлцүүлнэ. Ийнхүү барих нь шүлс ялгарах болон залгих үйлийг хязгаарладаг. Биеийн энэ жам ёсны үйл нь сэтгэлийг алгасруулах тул тогтоол гүнзгийрэхэд тотгор болно. 

7. Толгой

Харц өмнөх газарт аяндаа бууж байхаар толгойг урагш өчүүхэн тонгойлно. Эрүүг хэт дээш өргөвөл сэтгэл тэнүүчлэн, алгасрах зэрэгт хүргэдэг бол хэт бөхийх нь бие хүндрэн, нойр хүргэнэ. 



 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.