УИХ-ын гишүүг Д.Гантулгыг огцруулахгүй байх 7 шалтгаан

Twitter Print
2018 оны 03-р сар 18-нд 22:12 цагт
Мэдээний зураг,

Яруу найрагч Б.Галсансүх "Надад үхэх долоон шалтгаан байна" гэдэг шиг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг огцруулахгүй байх долоон болгоомжлол бий.

1.Намын дарга У.Хүрэлсүх 31-33 гэсэн хоёр хүчний хайчин гард дунд бий. Юу боллоо гэж нэг кнопоо алдахыг хүсэх вэ.

2. өөрийнх өөд татсан улс төрийн унаган шавь нь.

3. Д.Гантулгын нэрийг татлаа гэхэд Хэнтийд хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг хүнд асуудал. Хэнтийд өрсөлдөх хүн олдоогүй учир Гантулга бараг чихээсэнд явсан.

4. Н.Энхбаярын өнгөрсөн намар ээжийн нутаг гээд Хэнтийгээс салахаа байсан учир Гантулгын хэрэг удааширсан. МАН-ын тухайд арай гэж салсан Н.Энхбаяр аюул юм.

5. МАН нөхөн сонгуульд ялагдчихвал 2020 онд тэр чигээрээ дуусна. Олон нийт дараагийн сонгуулийн өнгө харах боломжтой.

6. МАН нөхөн сонгуульд ялагдчихвал МАН-ын даргын суудал цаашлаад Засгийн газар ганхах магадлалтай.

7. Сүүлийн хоногуудад Гантулгыг өрөвдсөн, Ч.Саранзаяаг баяжсан мэдээллийг МАН-ын хэвлэлийн албанаас явуулж эхлэв. МАН-ын машин ажиллаад эхэлбэл Саранзаяа хэдэн төгрөгөө өвөртлөөд фэйсбүүкээ хаагаад баруун руу гараад явчихна. МАН-ынхан ээж аав, ах дүүтэй нь тулж ажиллаад гүйцээ.

Д.Гантулгыг авч үлдэхгүй байх бас долоон шалтгаан бий.

1. Олон нийтийн шаардлага

2. МАН-ын залуу гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Х.Нямбаатар нар дэмжихгүй.

3. 2020 онд Гантулгатай цуг жинхэнээсээ навс ялагдана.

4. Х.Баттулгын зүгээс Ч.Саранзаяаг захиалсан хэмээн Гантулгын гүтгэлгийг илчлэх, нэрээ цэвэрлэх.

5. АН-ын зүгээс МАН руу довтлох эмзэг цэг Гантулга учраас салж амраад Мурат-ыг ноолно.

6. МАН-ын тухайд Гантулгыг нэг удаа авч үлдээд сонгуулиас өмнөхөн татаж "Гэмт этгээдийг өршөөдөггүй" гэдгээ харуулах магадлалтай.

7. М.Энхболдын фракци хүчний харьцааг сулруулах зорилгоор Д.Гантулгыг огцруулна.Энд хууль хяналтын гэхээсээ улс төрийн шийдвэр гарах гээд байгаа учир хүчингийн гэмт хэрэг удааширч байгаа билээ.

"Буян"-гийн Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.