Хоол идэж байхдаа өөр зүйл рүү битгий сатаар...

Twitter Print
2018 оны 10-р сар 28-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс нэмэгдэхгүй. Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй.

Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай. Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй.

Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.

Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямарч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан тэгж хооллодог. Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий.

Их эмч Б.Болдсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.