Якутад онгоцноос асгарсан алт Канадын Kinross Gold компанийнх байжээ

Twitter Print
2018 оны 03-р сар 16-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

16 марта, YakutiaMedia. Өчигдөр Якутскийн буудлаас хөөрсөн АН-24 ачааны онгоцноос асгарсан их хэмжээний алт Канадын Kinross Gold хэмээх алт олборлолтын компанийх гэдэг нь тогтоогджээ. Харин одоо уг алтыг хуулийн дагуу олборлож, тээвэрлэсэн үү гэдгийг мөрдөгчид шалгаж байна. Тэрчлэн үнэт металь зөөвөрлөх дүрэм журмыг мөрдсөн эсэх, харуул хамгаалалт хэрхэн ажилласныг давхар шалгаж буй юм.

Өчигдөр Якутскийн онгоцны буудлаас хөөрсөн уг онгоцноос 9 орчим тонн алт, мөнгө газарт цацагдсан. Уг АН-24 онгоц 1972 онд үйлдвэрлэгдсэн, үнэт металийг "Купол" хэмээх алтны ордоос Красноярсийн "Красцветмет" боловсруулах үйлдвэр лүү алт хүргэхээр явж байсан аж. Уг онгоц Новосибирскийн "Нимбус" хэмээх авикомпанид харьялагддаг байна. Онгоцыг 5 хүний бүрэлдхүүнтэй нисэх баг жолоодож явсан байна.  

Аз болоход уг ачаа онгоцны буудлын нисэх зурваст цацагдаж, онгоц Якутскаас 12 км зайд орших Маган онгоцны буудалд амжилттай газарджээ. Яаралтай арга хэмжээ авч ажилласнаар 172 ширхэг алтан гулдмайг харуул хамгаалалтын дор агуулахад хүргэж чаджээ. 

Үйл явдал болсон даруйд орон нутгийн оршин суугчид уг талбайд ихээр цугларсан ч хамгаалалтын албаныхан алтыг хулгайлуулахаас сэргийлж чадсан хэмээн уг мэдээлэлд дурджээ. Гэсэн ч Якутскд байрлах "Рудник Купол" компанийхан тамга тэмдэг бүхий алтан гулдмайг зарж борлуулсан, худалдан авсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ард иргэдэд хатуу анхааруулсан мэдэгдэл гаргаж, олсон бол авчирч тушаахыг уриалжээ. 

Энэхүү үнэтэй ачаа тээвэрлэж явсан онгоц "Нимбус" компанийн нэр дээр байдаг ч "Космос" хэмээх компанид давхар бүртгэлтэй байсан байна. Харин хэрэг явдал болсны дараа хоёр компани хоёулаа "манай эзэмшлийн онгоц биш" хэмээн үгүйсгэжээ. 

Харин Kinross Gold корпорацийн төлөөлөгч Станислав Бородюк ачааг "Чукотская горно-геологическая компания", "Координационный центр авиаперевозок" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэсэн гэж мэдэгдсэн ч онгоцны эзэмшлийн тухай асуултад хариулахаас зайлсхийжээ. 

"Купол" алтны орд бол 1995 онд нээгдсэн Чукоткийн газар нутаг дээрх хамгийн том орд юм. Канадын Bema Gold фирм уг ордыг 150 тонн алт, 1,9 мянган тонн мөнгөний нөөцтэй хэмээн тодорхойлжээ. "Купол" орд нийтдээ $3,5 тэрбум доллароор үнэлэгдэж буй юм.

"Купол" орд Анадыриас 450 километр зайд оршдог. Уг ордын хажууд Билибинск районд хааш хаашаа 2 км хэмжээ бүхий жижиг төрлийн онгоц, нисдэг тэрэг буух буудал бий. Тэрчлэн уг ордын хажууд боловсруулах үйлдвэр, харуулын тосгон, цахилгаан станц, агуулах зэрэг томоохон обьектууд ажилладаг.

Эндээс алт, мөнгө олдорлодог бөгөөд анхны алтны олборлолтоо 2008 оны 5-р сард хийж байсан юм.

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.230) 2018-03-20 16:58
      • 0
      • 0

      Kanaduud manaihiig bas tonood duusch bgaa. Ongotsoor l zoochihdog yum bna l daa Oyutolgoin alt bas

      Хариулах