Америк, Английн сургуулиудад ганц л зүйлийг заадаг аж...

Twitter Print
2018 оны 03-р сар 15-нд 20:39 цагт
Мэдээний зураг,

"АМЕРИК АНГЛИЙН ИХ СУРГУУЛИУД ГАНЦ Л ЗҮЙЛ ЗААДАГ АЖ"

Энэ бол Хятадын Ай Ти-гийн аваргуудын нэг "Тенсент" корпорацийн дэд захирал Ү Зюнь өөрийн хайртай охиндоо сайн сургууль сонгох гэж дэлхийн 20 гаруй алдартай их сургуулиар зочлон сурвалжилсаны дараа хэлсэн үг болой.

Чухам юу заадаг бол гэж та бүхэн сонирхож байна уу? "Тэд залуусын дотоод сэтгэлийн гүнд байгаа билиг оюуны энергийг гадагш цацруулахыг гол зорилго болгодог. Хэрвээ тэгж чадсан цагт тэдний сургалтын алба үүрэг дуусдаг аж. Түүнээс илүү чухал заах зүйл гэж юу байх билээ дээ?" хэмээн тэр бичжээ.

Еducate гэдэг англи үг нь educare буюу "хөтлөн гаргах" гэсэн латин үгнээс гаралтай болохыг Ү Зюнь доктор гярхай ажигласнаа дээрх санаагаа батлахад хэрэглэсэн байна лээ.

Манай Монголын "гэгээрэл", "гэгээрүүлэх" гэдэг үг ч түүнээс өөрцгүй утгатай л даа. Харин улбааг нь хөөвөл Англи, Америкийг дагуулахгүй өнө эртний зүйл л дээ. Өөрөөр хэлбэл сэтгэлд байгаа гэрэл гэгээг гадагш цацруулж чадвал аливааг сурахад амар хялбар болохтой холбоо бүхий утгыг хэлээд байгаа хэрэг. Цагтаа манайд "Гэгээрлийн яам" гэж сайхан нэртэй яам байсан юм. Мөн оносон сайхан нэрийдэл шүү.

Ү Зюнь доктор 20 гаруй их сургуулиар аялаад ойлгож ухаарсан зүйлийн талаар "Эрдмийн харгуй өөд" хэмээх ном бичсэн нь өмнөд хөршид маш их шуугиан тарьж байгаа ажээ. Түүний урьд өмнө туурвисан "Математикийн гоо сайхан", "Давалгааны оргил дээр" зэрэг өвөрмөц сонин нэртэй номнууд бас л нэг хэсэг уншигчдыг байлдан дагуулж байсан юм.

Доржсүрэнгийн Болдбаатар

Гэгээ сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.