Ор тас татгалзана гэвэл худал, хэтрүүлэхгүй байх нь чухал

Twitter Print
2023 оны 09-р сар 19-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Архи хүний судсыг “урдаг” бол сахар бас тийм аж. Эрчүүд архинд, эмэгтэйчүүд чихэр шоколаданд дурладаг. Муу үр дүн нь ялгаагүй адилхан гэнэ. ШУА, Байгалийн химийн лабораторын ЭША, доктор Ж.Ганбаатарын яриагаар бол,

-Байгалийн гаралтай бол задрах ёстой. Сүү тараг гашилж, мах ялзарч муудах гэх мэт. Муудахгүй, гашлахгүй байна гэдэг нь аюултай бөгөөд агаарын микроб дийлэхгүй байна гэсэн үг.

-Бохины найрлаганд нефтийн бүтээгдэхүүн агуулагддаг ба түүн дээр гаа нэмдэг. Гаа бол сайн зүйл биш, улаан хоолойн хавдар үүсгэдэг хортой ургамал.

-Халгайны найрлагад К витамин агуулагддаг ба цусыг өтгөрүүлдэг. Сонгиныг хэтрүүлэн хэрэглэвэл зүрх томорно, халуун чанартай сармисыг их идвэл хөөрнө.

-Ургамлын тосыг боловсруулахдаа фосфорын хүчил ашигладаг. Ургамлын тос, зөгийн балыг халааж хэрэглэж болохгүй. 200 хэмээс дээш халааж хоол хийхэд ашиглавал элэгний хавдар үүсэх нөхцөл бүрдэнэ.

-Сүүлний тосыг холестрингүй гэдэг нь худал бөгөөд царцаж л байвал түүнийг агуулж байгаа гэсэн үг. Шар тос, өрөм, зөөхийг ч хэтрүүлэн хэрэглэвэл дотор өөх нэмэгдэнэ.

-Орчин үед элсэн чихрийг цай, кофенд ихээр хэрэглэж байна. Сахар нь есөн үзүүртэй “зүү” гэсэн үг бөгөөд цусны судсыг “урдаг”.

шоколад зурган илэрцүүд

-Мах байсаар байтал хиам хэрэглэдэг. Хиамыг хийхийн тулд нитрит хэрэглэдэг бөгөөд нитрит нь махтайгаа урвалд ороод “нитрозамин” үүсгэдэг. Нитрозамин нь бөөрний дутагдалд оруулдаг гэмтэй.

-Давс их хэрэглэвэл судас хатуурч бөөрөнд чулуу үүсгэж, улмаар бөөрний дутагдалд оруулдаг.

-Сайн чанарын шоколадыг кофейны агууламжаар нь хэмждэг бөгөөд Монголд орж ирж буй шоколаданд агууламж маш бага. Уг нь 70-80 хувь байж чанартай шоколад болно. Гэвч кофейны оронд элдэв дүүргэгч болох транс тос хольдог. 

Жич: “Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Хүмүүсийн ихэнх нь дээрх агуулгыг мэддэг байх, гэвч анхаардаг бил үү. 

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.