“Автомашингүй өдөр” автозамуудын хөдөлгөөнийг 07.00 - 18.00 цагийн хооронд хязгаарлана

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн спортын хороо, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар марафон энэ сарын 18-ны өдөр болно. 

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

Улаанбаатар марафон олон улсын гүйлт энэ удаад ихээхэн онцлогтой зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг 150 гаруй зэрэглэлтэй шүүгч шүүн ажиллана. Үүнээс гадна 500 орчим оюутан сайн дураар ажиллахаар болжээ.

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон - 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.

Энэ жил “Автомашингүй өдөр” 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм.

Тодруулбал:

Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас Драмын театр буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана.

Бямба гарагт 07.00-18.00 цагт зам хаана

Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд мөн иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

Дашрамд сонирхуулахад, “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга хол давсан иргэн хамрагдсан юм. Нийслэлчүүдээс гадна орон нутгийнхан болон гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч оролцох болсон.

Related image

Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.97) 2019-05-14 22:07
      • 0
      • 1

      Марафон гүйлтэнд яаж бүртгүүлэх вэ? Бас мөнгөөр бүртэгдэгүү?

      Хариулах

    • aa

      (103.14.38.142) 2019-05-11 13:24
      • 0
      • 1

      ehnese duustal sain zohion baiguularai bujigansan yum bdag shuu

      Хариулах