Ангела Меркель 4 дэх удаагаа Холбооны канцлераар сонгогдлоо

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Хатагтай Ангела Меркель 4 дэх удаагаа Холбооны канцлераар сонгогдлоо. 1949 онд Холбооны Герман Улс байгуулагдсанаас хойш 69 жилийн хугацаанд Герман Улс нийтдээ найман Ерөнхий сайдтай байж. Анхны канцлер Конрад Аденауэр 14 жил, мөн Хельмут Коль 12 жил Холбооны канцлераар ажилласан.

Ангела Меркель одоогийн байдлаар 12 жил канцлераар ажиллаж, 3 дахь удаагаа дараалан Германы улс төрийн голлох 2 нам оролцсон "том эвсэл"-ийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхэллээ.

Засаглалын тогтвортой байдал нь Германы эдийн засгийн амжилт, Европ болоод дэлхийн улс төр, эдийн засагт эзэлж буй байр суурийн нэг гол үндэс гэж үздэг. Монгол-Германы уламжлалт харилцааг тооцвол Монгол Улсын хувьд улс төрийн тогтвортой байдлыг бий болгоход сайн жишээ болох улс.

Холбооны канцлер Ангела Меркель 2011, 2016 онд Монгол Улсад 2 удаа айлчилсан, Монголыг сайн мэдэх хүн.

Эх сурвалж: http://www.spiegel.de/

Л.Пүрэвсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.