Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэхийг үүрэг болголоо

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

 

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо. 

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.24.98) 2018-03-14 19:39
      • 0
      • 0

      GER HOROOLOLIIN JORLONG YAVGAN SUUJ BIYE ZASDAGIIG HEVEER N BAILGAJ OORCHLOOCH HUN BAIGALIASAA YAVGAN SUUJ BIYE ZASAH ESTOI

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.98) 2018-03-14 19:40
      • 0
      • 0

      ESVEL NEMELTEER YAVGAN SUUH SUULTUUR HIIJ UILDVERLEECH

      Хариулах