Японд суралцах инженерүүд батламжаа гардлаа

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Манай улс японд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгожээ.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны арваннэгдүгээр сард Японы консорциумын 10-н их сургууль болох

  • Нагаока технологийн их сургууль,
  • Кюүшү их сургууль,
  • Тоёохаши технологийн их сургууль,
  • Киото технологийн их сургууль,
  • Нагоя технологийн их сургууль,
  • Китами технологийн их сургууль,
  • Кумамото их сургууль,
  • Кюүшү технологийн дээд сургууль,
  • Вакаяма их сургууль,
  • Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгчээ.

Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн III курст шилжин суралцахаар боллоо. Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/ Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн III курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.

injener

2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа гардаж авсан юм.

injener

Энэхүү арга хэмжээнд оролцсон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока "Өнөөдрийг хүртэл маш олон оюутнууд Япон улсад инженерийн чиглэлээр суралцаж байна. Манай улсад суралцсан оюутнууд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж, итгэж байна.

Одоо 1000 инженерийн төсөлд хамрагдаж буй залуучууд Монгол Улсын ирээдүйг гардан авч явах, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт суралцах оюутнууд маань Япон улсын зан заншил, түүх соёлтой суралцаж эх орондоо авчирна гэдэгт найдаж байна. Инженерийн төсөлд хамрагдаад Япон явах гэж буй оюутнуудын сайхан эрч хүчтэй, оргилсон зорилготой сэтгэгдлийг сонсоод миний сэтгэл маш их хөдөллөө. Ийм сайхан эрч хүчтэй суралцъя гэсэн хүсэл тэмүүлэлтэй залуус сайн суралцаад ирэх байхаа" гэлээ.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.