Нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Олон нийтийн цахим сүлжээгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэдгийг шүүх нотолсон гэх агуулгатай мэдээлэл цацагдсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Замын цагдаагийн газраас албан ёсны тайлбар хийлээ. Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэн Санжаагийн Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл.

Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.