Их аварга Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй Хару башёг тэргүүлж байна

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээний эхний 3 өдрийн барилдааны дараа 71 дэх Их аварга Какүрюү Ананд тэргүүтэй 7 бөх унаагүй Хару башёг тэргүүлж байна. Энэ башёд Их аваргуудаас Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа барилдаж байгаа юм. 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, 72 дахь Ёкозүна Кисэносато нар өвдөгний бэртэл эдгээгүй шалтгаанаар энэ удаа башёг өнжиж байна. Кисэносатогийн хувьд 6 дахь башёг өнжиж байгаа юм. 

Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Анандаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар барилдаж байгаагаас Их аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров нар гурван даваатай бол Тамаваши Б.Мөнх-Оргил 2 даваа, 1 унаатай байна. Харин Араваши Э.Дөлгөөн, Чисошима Г.Мөнхсайхан нар 3 дараалан унажээ.

Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумод өдгөө 22 монгол бөх барилдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнээс Монгол Улсын Даян аварга, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аваргын зээнцэр, Улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаяр Жонидан зиндаанд барилдсан. Эхний тэмцээндээ 4 давж, 3 унасан байна. Тэр удахгүй цахиур хагалах нь дамжиггүй. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү буюу 68 дахь Их аварга Асашёорюү Дагвадоржийн авга дүү С.Бямбасүрэн хамгийн доод зиндаа болох Жонокүчид хүч сорьж анхны даваагаа авсан. Энэ хоёр хүү манай сумо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.