Г.Алтанг саатуулан шалгаж эхэлжээ

Twitter Print
2018 оны 03-р сар 14-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

"Алтжин" группын Ерөнхий Захирал Г.Алтанг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт баривчилжээ. Тодруулбал түүнийг хуурамч бичиг баримт ашиглан хилээр гарах гэж байхад нь саатуулсан гэлээ.

Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулсан бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй ажээ.

Тэрчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга асан Санжийн Баярыг өчигдөр АТГ-т байцаажээ. Нийт арав гаруй цаг үргэлжилсэн байцаалтын үеэр "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэрэг, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, оффшор данс буюу АНУ дахь байшинтай холбоотой асуудлаар С.Баярыг байцаасан байна.

С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын ажлаа өгч, Монголд ирээд буй юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.105) 2018-03-16 10:22
      • 0
      • 0

      Xamgiin tom gariig ne baridgui ix sonin ymaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.178.136) 2018-03-15 18:51
      • 0
      • 0

      Bayaraa yagaad barihgui bgaam be?

      Хариулах

    • irgen

      (66.181.187.148) 2018-03-14 16:11
      • 0
      • 0

      Ug n ingej shalgax xariuclaga toocox cag n bolson gebch atg ba xuuli shuux n xenii gar xul xenii doxio zangaagaar ajildag bilee gej bodoxoor itgel muutai l bna

      Хариулах

    • zochin

      (122.201.31.117) 2018-03-14 11:13
      • 0
      • 0

      Odoo tsag n irjee.Kharin yadag l bol!!!!

      Хариулах