Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/

Twitter Print
2018 оны 03-р сар 16-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

“Стратегийн үндэс бол юуг хийхгүй байхаа шийдэх юм” хэмээн бизнесийн, тэр дундаа ѳрсѳлдѳѳний стратегийн талаарх онолоороо алдартай, Харвардын бизнесийн сургуулийн профессор Майкэл Портеp/Michael Porter/ хэлжээ. Зѳвхѳн бизнесийн стратегит ч бус, хувь хүний ѳдѳр тутмын амьдралд ч юу хийхгүй байхаа шийдэх нь чухал юм. Зорилгодоо, хүсэл мѳрѳѳдѳлдѳѳ хүрэхийн тулд бэрхшээл болж буй зүйлсээсээ салж, залрууж чадах эсэх тань таны сэтгэлийн хатыг тодорхойлно.

Өмнѳ нь та бүхэнд толилуулсан “Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл” нийтлэлийнхээ 2 дугаар хэсгийг хүргэж байна. 

Энэ бол 20 хэлнээ орчуулагдаж олон улсын бестсэллэр болсон "Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл" номын зохиолч, сэтгэл зүйн эмч Ами Морины амьдралын туршлагаасаа гаргаж авсан жагсаалтын 2 дугаар хэсэг юм.

7) Тэд ѳнгѳрсѳндѳѳ хүлэгддэггүй

Ѳнгѳрсѳнд болсон зүйл ѳнгѳрсѳндѳѳ л үлдэнэ. Нэгэнт болсон зүйлсийг ѳѳрчлѳх боломжгүй юм. Судлаач Ами Морины хэлж буйгаар “Ѳнгѳрсѳндѳѳ ѳѳрийгѳѳ хүлэх нь ѳѳрт тань л хортой ба яг одоог мэдрэхэд, таны урд буй ирээдүйгээ тѳлѳвлѳхѳд тань саад” болдог байна. Түүний бичиж буйгаар ѳнгѳрсѳндѳѳ хэт автах нь таныг эцэст нь гүн стрессэнд л хүргэх юм.  Мэдээж хэрэг ѳнгѳрснѳѳсѳѳ суралцах нь чухал бѳгѳѳд хэт сэтгэл хѳдлѳлдѳѳ автахын оронд, зѳвхѳн баримт дээрээ үндэслэн шинэ ѳнцгѳѳс тухайн нѳхцѳл байдлаа авч үзэх хэрэгтэй аж.

 

8)  Тэд нэг алдсан алдаагаа давтдаггүй

Яагаад тэд нэг алдсан алдаагаа ахин давтдаггүй вэ?, судлаач Морины хэлж буйгаар сэтгэлийн хаттай хүмүүст гаргасан алдааныхаа хариуд хариуцлагаа бүрэн хүлээх зориг байдаг ба дараа дахин алдаа гаргахгүйн тулд ч мѳн яах хэрэгтэй болон яагаад алдсан талаараа сайтар эргэцүүлдэг байна.

 

 

9) Тэд бусдын амжилтанд атаархдаггүй

Тэд үүний оронд, бусдын амжилтыг тэдэнтэй хамт тэмдэглэдэг. Морины хэлж буйгаар бусдын амжилтанд атаархан,ѳѳрийгѳѳ бусадтай хэт харьцуулах нь гол зорилгоос, гол замаас тань анхаарлыгчинь саринуулж орхидог ба атаархлыг сэтгэл дотроо тээснээр та хүссэн зүйлдээ хүрээд ч сэтгэл ханамжтай байж чадахгүй юм.

10) Тэд эхний бүтэлгүйтэл дээрээ бууж ѳгдѳггүй

Винстон Черчиллийн хэлснээр “Амжилт гэдэг нь бүтэлгүйтлээс бүтэлгүйтлийн хооронд урам зоригоо алдахгүй хэлнэ.” гэжээ. Зохион бүтээгч Томас Эдисон нэгэнтээ “Би хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй бѳгѳѳд харин бүтэхгүй 10000 аргыг л хайж олсон юм” хэмээжээ. Бүтэлгүйтэл гэдэг бол хэрхэвч азгүйтэл эсвэл хүлээн зѳвшѳѳршгүй зүйл биш бѳгѳѳд харин бүтэлгүйтэл таныг улам хүчтэй, илүү ухаантай байх шалтгаан ч болж болох юм.

 

 

11) Тэд ганцаараа байхаас айдаггүй

Эсрэгээрээ харин тэд ганцаараа байх цагийг гаргадаг байна. Сэтгэлийн хатаа сайжруулхын тулд ѳдѳр бүрийн зай завгүй амьдралаасаа түр болов цаг гарган, ѳѳрийгѳѳ үнэхээр ѳсч хѳгжиж байгаа талаар эргэцүүлэх шаардлагатай байдаг байна.

 

 

12)  Тэд бусад хүн, хувь тавилангаас ямар нэг зүйл хүлээж суудаггүй

Мэдээж хүний амьдралд шударга бус, эрх тэгш бус зүйлс зѳндѳѳ. Бид бүгд тѳрѳхдѳѳ адилхан бус тѳрдѳг. Гэхдээ тэглээ гээд бусдаас бурууг хайх нь таньд бодит байдал дээр нэмэр болохгүй юм. Та ѳѳрийгѳѳ хэрхэн хѳгжиж буй, үнэхээр хичээл зүтгэл гаргаж байгаа эсэхдээ л анхаарлаа тѳвлѳрүүлэх нь чухал юм.

 

13) Тэд үр дүнд зѳвхѳн хүрэх гэж яардаггүй

Тэд харин ѳѳрийн зорилгодоо чиглэн илүү бодитой чанартай жижиг алхмуудыг тэвчээртэйгээр хийдэг. Амжилт гэдэг амархан хүрдэг эд бус бѳгѳѳд бодитоор ѳѳрийгѳѳ дүгнэн хѳгжүүлэх нь таныг ѳѳрийн жинхэнэ потенциалдаа хүрэхэд туслана хэмээн Морин бичжээ. Эсрэгээрээ сэтгэлийн хат багатай хүмүүсийн хувьд ѳѳрийнхѳѳ чадварыг хэт үнэлэн, үр дүнд хүрэх гэж хэт яардаг байна.

 

Орчуулсан: M.Эрдэнэ-Очир

Эх сурвалж: Business Insider: "13 things mentally strong people don`t do" 

Эхний хэсгийг доорх хаягаар орж үзнэ үү.

Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Нэгдүгээр хэсэг/ - http://mongolcom.mn/read/50741

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.