Монгол залуу бүх насаараа хоригдох ял сонслоо

Twitter Print
2018 оны 03-р сар 10-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Тэрээр хүүхэд байхаасаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан болохоор тэднийг хөнөөдөг байсан хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Өнгөрөгч 2017 онд Германд амьдардаг нэгэн Монгол залуу хоёр эмэгтэйн алга болсон хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Тэгвэл Д.Довчин хэмээн 39 настай, Монгол Улсын иргэн үйлдсэн хэргээ хүлээж, энэ сарын 7-ны өдөр Лейпциг хотын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон талаар Германы хэвлэл мэдээллээ.

Монголын гэмт хэргийн түүхэнд цуврал алуурчин буюу маньяк эр тэмдэглэж байгаагүй атал гэнэт Германаас тодорсон нь тус улсад ихээхэн шуугиан тарьсан.

Германы цагдаа нар Монгол эрэгтэйг 2016 оны 4 сард "Баар 55"-ийн ойролцоох "Blue Moon" баарнаас алга болсон 43 настай Мариа болон 40 настай Анжа хэмээх бас нэг бүсгүйн ор сураггүй алга болсон хэрэгт сэжиглэн саатуулсан бөгөөд гэмт этгээд үйлдсэн хэргээ хүлээж, түүний хэлсэн газраас хохирогч эмэгтэйчүүдийн цогцсыг гаргаж авчээ.

Монгол эрийн хувьд "Баар 55"-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд хоёр дахь хохирогч эмэгтэй яг энэ баарнаас 2016 оны 11 сарын 29-ний өдөр алга болсон байна.

Мөрдөн байцаалтаар Д.Довчин хүүхэд байхаасаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан гэж хэлсэн гэнэ.

Д.Довчингийн хувьд 20 настай байхдаа Германд сурахаар ирсэн бөгөөд Герман хэлээр ус цас ярьдаг аж. Тэрээр эмэгтэйчүүдийг хөнөөгөөд дараа нь мөчилсөн ба "ийм муухай зүйл" хийхээргүй дэгжин хувцасладаг, хүүхэд шиг царайтай нэгэн хэмээн Германы хэвлэлүүд онцолжээ.

Батмөнх Намсрайжав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.