Генийн мэдээллээр эртний хүний дүр төрхийг дахин сэргээжээ

Twitter Print
2018 оны 03-р сар 13-нд 20:10 цагт
Мэдээний зураг,

Японд анх удаа эртний хүний дүр төрхийг генийн мэдээллээр нь тодорхойлжээ. Өнөөдрийг хүртэл эртний хүмүүсийн дүр төрхийг сэргээхдээ тэдгээрийн ясан дээр орчин үеийн хүмүүсийн дундаж төрхийг тавьж харьцуулан бүтээдэг байжээ.

Харин энэ удаагийн хүний дүр төрхийг генийн мэдээлэл дээр суурилан дахин сэргээсэн нь анхных болж байгаа юм  байна. Тус ажлыг Японы “Кокүрицү Кагакү Хакүбүцүкан (Улсын Шинжлэх ухааны музей)”-н судалгааны баг хийж, өчигдөр хэвлэл мэдээлэлд танилцуулжээ.

縄文女性の瞳は茶色だった DNA解析で顔を初復元、国立科学博物館

Дүр төрхийг тодорхойлсон эртний хүн нь 3800 орчим жилийн өмнө Японы Хоккайдо мужийн Рэбүн аралд амьдарч байсан 40-50 орчим насны эмэгтэй байжээ.

Энэхүү судалгаанд 30 жилийн өмнө Рэбүн арлаас олдсон яснаас авсан ДНК-г хэрэглэсэн байна.

Генийг нь уншсанаар тухайн эмэгтэй бор нүдтэй, сэвх нөсөө амархан тогтдог эмзэг арьстай, буржгардуу нарийн ширхэгтэй үстэй, дундаж өндөртэй хамартай хүн байсан гэдгийг тодорхойлжээ.

Дүр төрхөөс нь гадна, спирт сайн задалдаг гентэй (Европ хүмүүст их харагддаг), архи сайн даадаг хүн байсан гэдэг нь тодорхойлогджээ.

Судалгааны баг нь цаашдаа зөвхөн дүр төрх бус ямар өвчин амархан тусдаг байсан зэрэг амьдарлын хэв маягийг тодорхойлох судалгааг хийх талаараа мэдэгджээ.

Энэхүү бүтээл нь тус музейд 2018.3.13-аас эхлэн тавигдаж, олны хүртээл болох юм.

Ө. Нарандулам

Ашигласан мариал:

Японы “Санкэй шинбүн” сонингийн веб хуудсаас хөрвүүлэв.

Эх сурвалж: https://headlines.yahoo.co.jp/hl?a=20180312-00000517-san-sctch

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.